x

Дорноговь аймгийн музей хүүхдүүдэд соёл, түүхийн мэдлэг олгож байна

Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төв иргэд, тэр дундаа хүүхэд, багачуудын соёлын боловсролыг нэмэгдүүлэх, түүх, зан заншлын мэдлэгийг нь гүнзгийрүүлэх зорилгоор “Музейн боловсролын хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд “Миний монгол хувцас”, “Монгол гэр”, “Шагай наадгай” гэсэн гурван чиглэлийн үйл ажиллагаанд оролцож, монгол үндэстэн, ястнуудын хувцасны онцлог, уламжлалт гэрийн бүтэц, түүхэн хөгжлийн талаарх ойлголт, шагай наадгайн төрөл, алаг мэлхий өрөх аргыг оньсого, тоглоомын аргаар танин мэдэж байна. Үүгээр дамжуулан тэд үндэсний өв соёлын гүн гүнзгий мэдлэгийг сонирхолтой аргаар авч, ахисан түвшний боловсролтой болж байгаа юм.

Мөн тус музейн байнгын танхимд Хүннүгийн үед хамаарах археологийн ховор үзмэр, үлэг гүрвэл, яст мэлхий, эртний сүүн тэжээлтэн болон загас зэрэг сээр нуруутан амьтдын чулуужсан олдворуудыг дэлгэн үзүүлж, байгалийн түүхийн мэдлэгийг баяжуулж байна.

Ташрамд дурдахад, Дорноговь аймгийн Музей нь 1945 онд “Орон нутаг судлах кабинет” нэртэйгээр анх байгуулагдаж, 1979 онд музей болон өргөжсөн бөгөөд 1999 оноос хойш Музей, сургалт, судалгааны төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байгууллага энэ жил 80 жилийн ойтойгоо золгож, орон нутгийн боловсрол, соёлын чухал төв болон хөгжсөөр байна.

Эх сурвалж: Dornogovi.gov.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Уржигдар 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Уржигдар 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Бид бол монголоид хүмүүс Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top