x

Монгол, ШУӨЗО-ын хамтын ажиллагааны III хуралдаан Улаанбаатарт боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам болон БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн гурав дахь хуралдаан энэ оны тавдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө.

Хуралдааны үеэр хоёр тал хилийн боомтын үйл ажиллагаа, зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэгийн харилцаа зэрэг олон салбарт өрнөж буй хамтын ажиллагааны талаар санал солилцож, ирээдүйд хэрэгжүүлэх боломжит чиглэлүүдийн талаар хэлэлцэв. Талууд Монгол, Хятадын хөгжлийн төлөвлөгөөг уялдуулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн бодит хамтын ажиллагааг дэмжих байр сууринд нэгдлээ.

Хамгийн онцлох чиглэлүүдийн нэг нь баруун бүсийг “эрчим хүчний төрөлжсөн бүс болон байгалийн аялал жуулчлалын дэд бүс” болгон хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд ШУӨЗО-тай идэвхтэй хамтрах тухай байв. Үүнд сэргээгдэх эрчим хүч болон хил орчмын аялал жуулчлалын төслүүд чухал үүрэгтэй байх бөгөөд хоёр тал эдгээр чиглэлд үр өгөөжтэй хамтран ажиллах механизм бүрдүүлэхээр тохиролцов.

Хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, хятадын талаас ШУӨЗО-ы Ардын Засгийн газрын дэд тэргүүлэгч Жу Лифань нар даргалж, баруун бүсийн таван аймгийн удирдлагууд болон хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, тээвэр ложистик, хил хамгаалалтын байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.

Хуралдааны үр дүнд тохиролцсон асуудлуудыг албажуулсан протоколд хоёр тал гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top