x

​Мэдээж АН одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ...

Монгол Улсад ойрын хэдэн жилдээ болоогүй улс төрийн үймээн яг одоо өрнөж байна. 

2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу дөрвөн жил таван сарын хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа огцрох тухай мэдэгдээд буй энэ өдрүүд монгол дахь ардчилалд цоо шинэ үнэлэлт дүгнэлт өгөх цаг ирснийг харуулж байх шиг. 

Хэдийгээр Л.Оюун-Эрдэнэ гэх энэ лидерийн түүх цаашдаа яаж түр амсхийх, ямар зам өөртөө зурах, яаж ахин тэнхээлэн босох.. гээд таамаглал нийтлэл бичихэд маш сонирхолтой сэдэв ч энэ удаа хойш тавья. 

МАН-ын түүхэнд тэргүүн эгнээнээсээ, дээд зиндааны тойрог дотроосоо авлигын эсрэг тэмцлийг зоригтой хийж чадсан бараг анхны хүн яах аргагүй Л.Оюун-Эрдэнэ л дээ. Залуу насны ааг, эрч хүч, итгэл үнэмшлээрээ шатаж зүтгэлээ. Тэгж яваад болох болохгүйн хязгаарыг давж, хүрэх хүрэхгүй юм руу хүрч, гишгэх ёсгүй юман дээр гишгэж, арслангийн зогдроос дугтарч үзээд шангаа хүртэж байна. Шууд утгаар тэр хэтрүүлчихлээ. Нам руугаа орж ажиллаж амжсангүй. 

Л.Оюун-Эрдэнэд олон хүн итгэсэн, дэмжсэн. Эргээд бүгд л өр авлага болоо биз. Гэхдээ нөгөө талаас дээд үе нь түүнийг маш тэвчээртэй харлаа. Өөрийнх нь үе л тэвчсэнгүй. Айхтар атаархлаа, аймшигтай ч хорслоо. Тэр ийм амжилтанд хүрчихсэн байхад би яагаад...гэдэг монгол тачаалыг манай залуу үе жинхэнэ өвлөж авчээ. Тэрийгээ ч үзүүллээ. Бүх үеийн турш тэд нь л булли явуулж байв. Юу үнэн, энэ үнэн.

Хөөрхий дөө, жигтэйхэн ухаантай, жигтэйхэн тэмцэгч, жигтэйхэн боловсролтой, жигтэйхэн ариун шударгын дүрээр гангинуулаад гараад ирсэн ихэнх дүрүүдийн ард яг мөшгөөд хөөхөд хувийн өчүүхэн тачаал нь л байдаг. “...Би тэгж тэгж дэмжиж байсан, тэгэхэд тэгээгүй ингээгүй , нэг тендер гуйсан туслаагүй, уулзаагүй, харьцаагүй тоогоогүй”...л гэх шалтгаан хэлж байдаг. Монголчууд бид бүгдээрээ ёс суртахууны хувьд ингэтэл давжаарсан. Ерөнхий сайд өөрөө ч их адгалаа, яарлаа. Бүгдийг нэг далайлтаар хийх гэж улайрлаа. Тэр монголчуудад алдагдсан боломжийнх нь үнэ төлөөсийг ч мэдрүүлж чадлаа. Тэр хэрээрээ нийгэм ч их улайслаа. Эргээд өөрийг нь шахлаа.

Бушуулаач, хурдан бүгдийг нь шоронд хийж, шонд өлгөөч...гэж өглөө үдэшгүй шавхуурдлаа. Гэвч хананд тулж ирээд зогсож байна гэдгийг хаа хаанаа харахгүй байна. Харахыг ч хүсэхгүй байна. Энэ бол ард иргэдийн буруу биш, гадаа дэвж байгаа залуусын ч буруу биш. Яагаад гэвэл Ерөнхий сайд хэн байлаа ч шүүх засаглалын нүсэр том эрх мэдлийн өмнө зогсоно. Гучны турш бизнес- улс төр дамнаж хэрсэн нүсэр тогтолцоо, систем болчихсон өргөстэй чулуун хана гэдгийг энгийн иргэдэд ойлгуулах амар биш. Шүүхийг ч, ер нь бүх эрх мэдлийг Ерөнхий сайд атгаж байдаг гэх ойлголттой иргэд гудамжаар дүүрэн байдаг аж. 

*** Улс төр улайссан энэ өдрүүд улс маань ер нь цаашаа хөгжих юм уу, үгүй юм уу. Эрх баригч нам нь ээлжилж дарга даамал болцгоогоод, эцсийн дүнд нь бид л халтайгаад байсан байрандаа хоорондоо алалцсан хэвээрээ байцгаах юм уу гэдэг асуултыг бидний өмнө гаргаж ирж байна. 

Бид татварын дарамтнаас салах уу, бид цалингаараа мөрөөдсөн байр сууцандаа орж чадах уу, мөрөөрөө машин унаад явж болох уу. Бид эрүүл байж чадах уу. Бидний үр хүүхэд боловсролтой болж чадах уу, дэлхийн иргэдтэй тэд маань хөл нийлж амжих уу. Бид хоёр хөршөөсөө хараат бус оршиж, тэдний иргэдтэй адил эн тэнцүү эрхтэйгээр наймаа арилжаа хийж чадах уу. Нүүрсээ ядаж хэл амгүй, хүндрэл бэрхшээлгүй зардаг болох юм уу.

Асуултууд ингээд ар араасаа зогсож байна. Бүгдийг чадна гээд л МАН маань ганцхан жил болгоод хамтарсан засгийг унагааж байгаа байлгүй дээ. 

МАН-ын Бага хурал хуралдаж, эвслийн гэрээг зөрчсөн АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргаж, МАН дангаар Засгийн газраа бүрдүүлэх шийдвэрийг гаргасан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар огцрох нөхцөлийг бодитоор бүрдүүлсэн. Гэвч эрх баригч намын эл шийдвэр гарснаас хойш хэд хоног өнгөрөв. Энэ өдрүүд бол МАН-ын өдрүүд. Сонгогчид МАН-тай л хариуцлагаа ярина. 

***Үнэндээ талбайд орилсон хэдэн хүүхдээс болоод засаг огцорч ч байгаа юм биш. Тийм болохоор тоглоомоо хурдан цэгцэл. Та нарын тохиролцохыг хүлээж суутал бензиний үнэ нэмэгдчихлээ. Хуучин бол “ах нар ингээд байна” гээд хуруугаараа заачихдаг байсан, одоо улс төрд бүлэглэлийн түвшинд архайгаад оршиж байгаа ах нарын гэх ямар ч фракц байхгүй шүү. Бүгдийг нь биологийн насаар хавчиж хяхан шахаж, хүчээр үеийн шинэчлэл гэсэн механик технологи хийж байгаад тойргоос гаргасан. Үр дүнд нь Бага хурал нь потенциалын хувьд ч, институцийн хувьд ч суларсан. Энэ бол цэвэр өөрсдийнх нь асуудал. 

Одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэнтэй зэрэгцэн нам дотор нь дараагийн Ерөнхий сайдын төлөөх дайн эхлээд байна. Байж болох бүх кандидатуудыг хэвлэл мэдээллийнхэн нэрлэж, харин бие биенээ намнах ажиллагааг Ардын намынхан өөрсдөө хийцгээж байна. Зарим нь хэлмэгдэж ч байх шиг байна. Зарим нь хичээж ч байх шиг байна. Энэ талаар яривал далай болно. Эхлээд л хамгийн зөв, зөөлөн дүрээ намнаж эхэлсэн. 

“Г.Занданшатар бол төрийн гурван өндөрлөгийг дамжиж ажилласан хүн ...” гээд л тууж байх жишээтэй. Г.Занданшатар хэзээ ч Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байгаагүйг энэ улсад найман настайгаас наян настай буурал нь эрхбиш мэдэх юман дээр гөрдөөд л шууд дайруулаад гөвж байх жишээтэй. Н.Учрал л урагшаа алхах гээд байна шүү...гээд л ил далд явуулж харагдана. Н.Учралын хувьд яг энэ ээдрээтэй нөхцөлд намын дээд түвшний уур амьсгал, эв түнжингээ хамгийн сайн бодох ёстой хүн. Тэгээд ч одоогийн ажиллаж байгаа орон зайгаа бэхжүүлж ажиллах нь мэдээжийн л зүйл шүү дээ. Маш эрчтэй ажиллаж, маш олон эрх ашгийн уулзвар дээр тэр зогсож байгаа нь үнэн. Хийтэй алхам хийхгүй. Б.Жавхлан л жаалчих санаатай хурдлаад байна...гээд л зодож эхэлж. Энэ мэт цахим дажин нь өөрөө МАН-ын өөрсдийнх нь хагарлыг ил тод харуулж байна. 

Үнэндээ намууд нь ч, нийгэм нь ч эдэлж туйлж ирсэн ардчилалдаа дүгнэлт хийх цаг болжээ. Бид бүтнээрээ нэг тийм гацаанд орчихлоо. Жишээлбэл, энэ талаар улс төрийн ухааны доктор Д.Ганбат: 

“Манай хийсэн судалгаагаар иргэдийн гуравны нэг нь л ардчиллыг ерөнхий ойлголтоор төсөөлдөг. Хоёр дахь гуравны нэг нь ардчиллыг хуучны социалист ойлголттой холин ойлгож байгаа бол, үлдсэн гуравны нэг нь ерөөсөө ойлголтгүй байна. Энэ нь Монголд ардчиллыг ойлгуулах боловсрол, үнэт зүйлсийн төлөвшил огт бодлогоор явагдаагүйг харуулж байна. Ардчиллыг зөвхөн сонгуулиар ойлгож, санал өгөхөөс цаашгүй гэж үздэг нь асуудлын нэг тал. Сонгуульд оролцох иргэдийн хувь жил ирэх тусам буурч байна” гэж дүгнэж байна. Мөн тэрбээр, “ Хүмүүс ардчиллыг зөвхөн онол биш, бодит амьдрал дээр мэдрэхийг хүсдэг.

Гэтэл ардчиллыг тээж явах ёстой институцүүд буюу парламент, засгийн газар, шүүх, цагдаа, татварын алба зэрэг нь өнөөдөр иргэдийн итгэлийг олж чадахгүй байна.Өнөөдөр залуу үе маань миллениалууд, Z үеийнхэнардчиллыг туулж биш, “үүсээд ирсэн” нөхцөл байдлаар л хүлээж авч байна. Энэ үед уламжлал, үзэл санаа, үнэт зүйлсийг бодлогоор дамжуулж ойлгуулах ёстой. Бусад улс орнууд жишээлбэл, Зүүн Европын орнууд Европын хуулийг шууд орчуулаад хэрэгжүүлсэн. Олон жил шүүмжлэлгүй хэрэгжүүлж байж, систем нь бэхэжсэн. Тэд ядаж л сураад, хууль тогтоогоод явсан. Харин бид яаж байна гэдэг асуултад хариулт өгөх ёстой.

Өнөөдөр улс төрийн нам гэдэг өөрөө ардчиллыг хамгаалах биш, ардчиллыг дарж буй бүтэц болон хувирчээ. Иргэний нийгэм хөгжихгүй, хүн боловсрохгүй бол ямар ч улс төрийн тогтолцоо ажиллахгүй. Тийм учраас “ардчилсан нийгмийг хөгжүүлнэ” гэдэг Үндсэн хуулийн заалтыг бодит амьдрал болгох, иргэн төвтэй, боловсролд суурилсан, институцээ хүндэлдэг, хариуцлагатай систем рүү бид яаралтай шилжих ёстой” гэж ярьжээ. Энэ маш чухал дүгнэлт шүү. 

Өнөөдөр манай нийгмийн дийлэнх хувь ийм нухацтай үнэлэлт дүгнэлтээс дайжиж, жийрхэх болжээ. Гэтэл бид нүүр тулах ёстой юмтайгаа тулах л ёстой шүү дээ. Тэгж байж цаашаа хөдөлнө. Үүнийг хаа хаанаа ойлгомоор байна. Гол юмнаасаа үргэлж тойрч зугтдаг. Улс төрөө хэсэг бүлгээрээ хөөстэй дэглэлтээр авч явдаг ийм байдлаасаа гарч байж бид улс шиг улс болно. Ингэж чадахгүй бол улс төр нь эдийн засгийн өвчнийхөө шалтгаан нь болж байдаг хөдөлж, хөгжиж өгдөггүй хөөрхийлөлтэй улс хэвээрээ л үлдэх нь...

МАН өнөөдөр дараагийн Ерөнхий сайдын суудал тойроод алалдаж байна. Үнэн хэрэгтээ тэдэнд ингэх ёс суртахууны эрх байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Улс төрийн нөгөө блокт зогсож буй АН-ыг дур зоргоороо засгаас хөөж гаргах эрхтэй ч билүү, үгүй ч билүү. 

Сонгогчдын өндөр хувийг авсан том хүчин одоо тоглолтыг гартаа авна. Өөр арга байхгүй. Тэдэнд хамгийн зарчимгүй улс төр тулгасан МАН уналтынхаа тоолуурыг эхлүүлсэн. Одоо АН-ын дарга хэн болох бидэнд илүү сонин байна. Мэдээж тэд одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ...

Б.Ганчимэг, baabar.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Уржигдар 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2026-07-31 The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2026-07-31 Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2026-07-31 Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2026-07-31 Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2026-07-31 НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2026-07-31 Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 2026-07-31
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top