x

“Дархан бэр”, “Уран бэр” зэрэг хүйсэд суурилсан арга хэмжээнээс татгалзах чиглэл өглөө

Жендэрийн Үндэсний Хорооноос “Дархан бэр”, “Уран бэр” гэх мэт хүйсэд суурилсан агуулга бүхий арга хэмжээнүүд нь хүний эрх, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалд харшилж байгаа тул төрийн бүх шатны байгууллагууд ийм санаачилга, үйл ажиллагаанд оролцохгүй байх чиглэл өгчээ.

Тодруулбал, 2019 оны тавдугаар сарын 1-нд батлагдсан Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн дүгнэлтийг үндэслэн 2025 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 136 тоот албан бичгээр аймаг, нийслэл болон есөн дүүргийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга нарт албан ёсоор дахин хүргүүлсэн байна.

Энэхүү дүгнэлтэд “Дархан бэр” өргөмжлөх болон түүнтэй төстэй бусад үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, олон улсын гэрээ, конвенцод заасан хүний эрхийн зарчимд харш, алагчлал үүсгэж болзошгүй хэмээн тодорхойлсон байна. Тиймээс дараах арга хэмжээг шат шатны байгууллагуудад хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ:

  • Жендэрийн шинжээчдийн дүгнэлтийг харьяа нутаг дэвсгэртээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон бүх төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад хүргэх

  • Төрийн бүх шатны удирдах албан тушаалтнуудыг https://www.ncge.gov.mn цахим хуудсанд байршуулсан жендэрийн цахим сургалтад хамруулах, шаардлагатай тохиолдолд танхимын сургалт зохион байгуулах

  • Байгууллагын цахим хуудас болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг мэдээллийг олон нийтэд таниулах

Иргэдийн гомдол, мэдээллийн дагуу төр болон төрийн бус байгууллагууд хамтран ийнхүү хүний эрх зөрчсөн үйл ажиллагаа зохион байгуулж буйг таслан зогсоох, улмаар жендэрийн тэгш оролцоог бодитоор хангах зорилгоор дээрх чиглэлийг өгчээ.

Эх сурвалж: Жендэрийн Үндэсний Хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 15 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 23 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 8 цаг 33 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 39 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 8 цаг 43 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 8 цаг 47 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 9 цаг 41 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 14 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 11 цаг 43 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 11 цаг 48 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 11 цаг 51 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 11 цаг 55 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 цаг 0 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 9 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 13 цаг 31 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 3 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 14 цаг 24 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 14 цаг 30 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 14 цаг 45 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 14 цаг 56 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top