x

Александр Ван дер Беллен: Байгаль хамгаалагчаас төрийн тэргүүн болсон замнал

 Байгаль хамгаалагч идэвхтнээс Австрийн төрийн тэргүүний суудалд хүрсэн Александр Ван дер Беллен бол зөвхөн улстөрч төдийгүй хувь хүний үнэт зүйлс, үзэл санаагаараа улс орноо нэгтгэж чадсан онцгой удирдагч. 

Европын ногоон намуудын улстөрчид түүнийг дэлхийн анхны “Ногоон үзэл баримтлалт төрийн тэргүүн” хэмээн үздэг. Харин тэрбээр өөрийгөө либерал үзэлтэн хэмээн тодорхойлдог бөгөөд ногоон бодлого, нийгмийн либерал үнэт зүйлсийг дэмжигч.

Тэрбээр 2015 онд хэвлүүлсэн номдоо, Европын Холбооны ирээдүйд итгэх итгэл, эв нэгдэлд суурилсан Европын үзэл баримтлалыг дэмжигч хэмээн өөрийгөө мөн тодорхойлсон байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улс төрийн аль нэг туйл руу хэлбийлгүйгээр төвийг баримталдаг иргэд, түүнчлэн Социал Демократ Нам болон консерватив Ардын Намын аль алиных нь удирдлагын дэмжлэгийг авч чаджээ. Ван дер Беллен бол Европын Холбооны гишүүн орнуудын дундаас хоёр дахь (Латвийн Раймондс Вейонисийн дараа), ард түмний саналаар сонгогдсон анхны ногоон үзэлт ерөнхийлөгч юм. Мөн байгаль хамгаалагч идэвхтнээс Австрийн Ерөнхийлөгч болсон анхны хүн.

Александр Ван дер Беллен уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийг идэвхийлэн дэмжиж иржээ. Тэрбээр уур амьсгалын асуудлуудыг дотооддоо төдийгүй дэлхийн тавцанд тууштай хөндөн дэвшүүлж байлаа. Испанид 2019 онд болсон COP25 бага хурлын үеэр хэлсэн үгэндээ, "Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай"-г онцолж байв. Мөн дэлхий нийтийн ирээдүйн төлөө шийдвэр гаргагчид эрс шийдэмгий ажиллах үүрэгтэйг цохон тэмдэглэж байв.

Түүнчлэн Вена хотноо жил бүр зохион байгуулдаг уур амьсгалын асуудлаарх “Австрийн Дэлхийн дээд хэмжээний уулзалт” бага хурал зэрэг байгаль орчны санаачилгуудыг ихээхэн дэмждэг байна. Ван дер Беллений ивээл дор зохион байгуулдаг энэхүү бага хурал нь улс төр, бизнес, иргэний нийгмийн удирдагчдад уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх индэр болдог.

Ерөнхийлөгч Ван дер Беллений удирдлага дор Австри Улс уур амьсгалын томоохон зорилтуудыг дэвшүүлснээс дурдвал, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт бүрэн шилжих, 2040 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал шингээлтийн зөрүүг тэглэхээр зорьж байна.

Австри Улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, байгальд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд тууштай ажиллаж байгааг эдгээр зорилт нь илтгэдэг.

Александр Ван дер Беллен 1950-1954 онд Инсбрук хотын бага сургууль, 1954-1962 онд Инсбрук академийн гимнази (дунд сургууль), 1962-1970 онд Инсбрукийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж, 1970 онд докторын зэрэг хамгаалжээ. Улмаар 1972-1974 онд Берлиний Нийгмийн шинжлэх ухааны төвд судлаач, 1968-1975 онд Инсбрукийн их сургуулийн Төрийн санхүүгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан, 1976-1980 онд Инсбрукийн их сургуулийн дэд профессор, 1990-1994 онд Венийн их сургуулийн Нийгэм, эдийн засгийн шинжлэх ухааны сургуулийн деканы орлогч, декан, 1980-2009 онд Венийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессороор тус тус ажиллажээ.

Австрийн ногоонтнуудын холбооны хэвлэлийн төлөөлөгчөөр 1997 оноос ажиллахдаа тэрбээр намынхаа Үндэсний зөвлөл /парламент/ дэх бүлгийг даргалж байв. Тэрбээр 1994-2012 онд Үндэсний зөвлөлийн гишүүнээр, 2012 оноос Вена мужийн парламентын гишүүнээр ажилласан бөгөөд 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ногоон намын дэмжлэгтэйгээр бие даан нэр дэвшиж ялсан юм. Ингээд 2017 оны нэгдүгээр сарын 26-нд ерөнхийлөгчийн тангараг өргөжээ.

Улмаар 2022 оны 10 дугаар сард болсон сонгуулиар улиран сонгогдсон юм.

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч нь ард түмнээс зургаан жилийн хугацаатайгаар сонгогддог. Тэрбээр нийт иргэдийнхээ санал хураалтаар сонгогддог тус улсын цорын ганц төлөөлөгч ажээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн жагсаалтыг 1929 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталсан байдаг. Австрийн Ерөнхийлөгч нь Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээс гадна нийгмийн үнэт зүйлсийг дэмжиж, эв нэгдэлд уриалах үүрэг хүлээдэг. Ялангуяа, улс төрийн үйл явцад цөөнхийн оролцоог хангах, ардчиллын зарчмуудыг хамгаалах үүрэг хүлээдэг ажээ. 

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top