x

Байгаль орчны шинжилгээний лабораториудыг нэгтгэж, бүсчилсэн төвүүдийг байгуулахаар боллоо

Монгол Улсад орчны бохирдол, хүний эрүүл мэндэд нөлөөлөх аюултай химийн бодисуудын илрүүлэлтийг өндөр түвшинд хийх, шинжилгээний нэгдсэн тогтолцоог бий болгох зорилгоор байгаль орчны лабораториудыг нэгтгэж, бүсчилсэн төвүүдийг байгуулан өргөжүүлэх шийдвэр гарлаа.

Уг ажлын хүрээнд хүний эрүүл мэндэд хортой, хавдрын шалтгаан болох хүнд металл, органик хорт нэгдлүүдийг ус, хөрс, агаар дахь агууламжаар нь нарийвчлалтай тогтоох чадавхтай лабораториудыг шинээр бүрдүүлж, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих үндэсний тогтолцоог бэхжүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд дараах лабораториудыг нэгтгэхээр болжээ:

  • Усны газрын Усны лаборатори

  • Байгаль орчны судалгаа шинжилгээний төвийн лаборатори

  • Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Усны биологийн лаборатори

  • Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн лаборатори

Дээрх байгууллагуудыг нэгтгэн Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори болгон нэгтгэх бөгөөд энэ нь орчны шинжилгээний нэгдсэн удирдлага, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх суурь болох юм.

Мөн бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан дараах таван аймагт бүсийн төв лаборатори байгуулах шийдвэр гарчээ:

  • Говийн бүсийн төв лаборатори – Өмнөговь аймаг

  • Баруун бүсийн төв лаборатори – Увс аймаг

  • Хангайн бүсийн төв лаборатори – Өвөрхангай аймаг

  • Төвийн бүсийн төв лаборатори – Дархан-Уул аймаг

  • Зүүн бүсийн төв лаборатори – Хэнтий аймаг

Ийнхүү байгаль орчны шинжилгээний чадавхыг төвлөрүүлэн сайжруулах нь хүрээлэн буй орчны доройтлыг бууруулах, шинжилгээний үр дүнг үндэсний хэмжээнд ашиглах боломжийг нэмэгдүүлж, аюултай бохирдлыг эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг эрс сайжруулах юм.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top