x

Хиймэл оюуны эринд хүний хөгжлийг дэмжих хүртээмжтэй бодлогын чухлыг онцлов

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс өнөөдөр 2025 оны Хүний хөгжлийн илтгэлийг танилцуулж, “Хиймэл оюуны эрин дэх хүмүүсийн сонголт ба боломжууд” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг илтгэлд хиймэл оюуны хурдацтай хөгжил нь хүний хөгжилд шинэ боломжуудыг нээж буй ч хүртээмжтэй, хүн төвтэй бодлого үгүйлэгдэж байгааг онцлов.

Хүний хөгжлийн үзүүлэлтүүд цар тахлын өмнөхөөс хойш сэргэх бус харин ч удааширч байгаа бөгөөд 1990 оноос хойших хамгийн доод түвшинд хүрснийг илтгэлд дурджээ. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт хэдэн арван жилээр хойшлох эрсдэлтэйг илтгэж байна.

НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Матилда Димовска “Хиймэл оюуныг хүний хөгжлийг дэмжихэд чиглүүлэн ашиглах нь илүү чухал. Технологийг зөв, ёс зүйтэй, хүн төвтэй ашиглаж чадвал ‘Алсын хараа-2050’ болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж чадна” хэмээн онцоллоо.

Илтгэлд:

  • Хүний хөгжлийг хиймэл оюуны хөгжүүлэлттэй уялдуулсан эдийн засгийн шинэ загвар гаргах,

  • Боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог 21-р зууны хэрэгцээнд нийцүүлэх,

  • Хиймэл оюуны хэрэглээний бүхий л үе шатанд хүний оролцоог нэмэгдүүлэх зэрэг зөвлөмж тусгагдсан байна.

Монгол Улсын хувьд, Хүний хөгжлийн индекс 0.747 болж, 193 улсаас 104-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд 1990 оноос хойш дундаж наслалт 12.9 жилээр, сургуульд суралцах хугацаа 3.5 жилээр нэмэгджээ. Мөн нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 148.4 хувиар өссөн байна.

Эдгээр өсөлтүүдийг тогтвортой хадгалах, дараагийн түвшинд гаргахын тулд хиймэл оюуны хөгжлийг үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулах шаардлагатайг илтгэлийн үеэр онцолсон юм.

Эх сурвалж: НҮБХХ

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын дээд лигийн шинэ улирлын тоглолт өнөөдөр эхэлнэ 31 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” компанийн үйл ажиллагаатай танилцлаа 32 мин Иосиф Бродскийг шүүсэн хурал(3) 1 цаг 16 мин Нийслэлд нэг долоо хоногийн дотор гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 1 цаг 18 мин “Монгол бахархлын өдөр”-ийг угтан бүтээлч сарын аян өрнүүлж байна 1 цаг 21 мин Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 1 цаг 23 мин Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалав 1 цаг 26 мин Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй 1 цаг 32 мин Өнөөдөр хуралдах дэд хороодын хуралдааны тов 1 цаг 38 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 38 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 1 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 1 цаг 44 мин 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ 2025-10-31 Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдлоо 2025-10-31 Японы Никкей индекс гурав дахь өдрөө дараалан дээд амжилт тогтоов 2025-10-31 Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ 2025-10-31 Утасгүй цэнэг дамжуулдаг авто зам Францад ашиглалтад орлоо 2025-10-31 “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дотооддоо бэлтгэж байна 2025-10-31 Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ 2025-10-31 Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг өндрөөр үнэллээ 2025-10-31
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг...
Top