x

Ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний туршилтыг гурван бүсэд хэрэгжүүлжээ

“Олон нийтийн оролцоотойгоор ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний систем”-ийг бэхжүүлэх зорилготой төслийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүллээ. Тус төсөл Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ачлалт хүүхдүүд” ТББ дээр туршилтаар хэрэгжсэн байна.

Төсөлд нийт 14 мянга гаруй ахмад оролцсоноос 3700 орчимд эрсдэлийн үнэлгээ хийж, 400 гаруй ахмадад 4-6 жилийн хугацаанд үргэлжлэх кейс менежмент буюу эрүүл мэнд, нийгмийн хамгааллын цогц тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Энэхүү үйлчилгээ нь ахмадуудын эрүүл мэндийн байдал, асаргааны хэрэгцээ, нийгмийн оролцоог хамтад нь үнэлж, хувь хүний онцлогт нийцүүлэн тусламж үзүүлэх загварт суурилжээ.

Туршилтаар нэг загварын үйлчилгээг гурван өөр газар хэрэгжүүлж, харьцуулсан үнэлгээ хийснээр ирээдүйд нийтийг хамарсан систем бүрдүүлэхэд шаардлагатай бодит суурь мэдээлэл бүрдүүлжээ. Монгол Улсын Ахмад настны тухай хуульд асаргааны хувилбарт үйлчилгээг нэвтрүүлэхээр тусгасан бөгөөд энэ удаагийн төсөл үүний бэлтгэл ажлын нэг болсон юм.

Олон улсад, тухайлбал Япон улсад ийм төрлийн үйлчилгээ амжилттай хэрэгжиж байгаа жишээ бий. Асаргааны даатгалын санхүүжилтээр ахмад настанд гэрээр нь очиж сэргээн засах үйлчилгээ, ахуйн тусламж үзүүлдэг байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Үйлчилгээний зардлын тодорхой хувийг эрүүл мэнд болон асаргааны даатгалын сан хариуцаж, иргэнээс 0-30 хувийн төлбөрийг хураадаг тогтолцоо үйлчилдэг байна.

Монголд хэрэгжүүлсэн энэхүү төсөл цаашид ахмадын асаргаа, хамгааллын шинэ тогтолцоог үндэслэн бүрдүүлэх суурь алхам болно гэж үзэж байна.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top