x

Нийслэлд ой, хээрийн түймрээс сэргийлэх эргүүл хяналтыг эхлүүллээ

Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд хамтран урьдчилан сэргийлэх эргүүл, хяналтын ажлыг эхлүүлжээ. Энэ нь Улсын онцгой комиссын 2025 оны 01 дүгээр албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын А/373 захирамжийн хэрэгжилтийг хангах зорилготой юм.

Энэ хүрээнд НОБГ, НЦУГ, НБОГ болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 24 албан хаагч таван автомашинтайгаар Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүлсэн байна.

Өнгөрсөн онд нийслэлд шар өвсний гал түймрийн 48 тохиолдол бүртгэгдэж, 62.7 га талбай шатаж, байгаль орчин болон иргэдийн өмчид хохирол учруулсан нь энэ ажил ямар чухал болохыг илтгэж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн айлуудад дараахийг анхааруулж байна:

  • Цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших

  • Тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраах

  • Шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байх

Иргэдийн хариуцлагатай байдал нь байгаль орчноо хамгаалах, аюулт нөхцөл байдлаас сэргийлэх хамгийн чухал хүчин зүйл юм.

Эх сурвалж: НОБГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 16 мин Иран улс заналхийлэл дор АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгдлээ 16 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 17 мин Сэлэнгэ аймагт сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэгдсэн жишиг цэс нэвтрүүлнэ 19 мин Японы Ерөнхий сайд Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ 20 мин Арина Соболенко, Карлос Алькарас нар "Лауреус" шагналын шилдгээр тодорлоо 1 цаг 5 мин АНУ-ын төлөөлөгчид Ирантай хэлэлцээ хийхээр Пакистаныг зорилоо 1 цаг 5 мин "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал" хэлэлцүүлэг болно 1 цаг 5 мин AI-тай чаталсан түүх шүүхэд таны эсрэг баримт болох эрсдэлтэйг анхаарууллаа 1 цаг 10 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 1 цаг 10 мин Apple компанийн шинэ ерөнхий захирлаар Жон Тернус томилогдлоо 1 цаг 11 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 1 цаг 12 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй олгоно 1 цаг 13 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна 1 цаг 13 мин Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 13 цаг 34 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 18 цаг 37 мин Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 18 цаг 40 мин “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв 18 цаг 42 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 18 цаг 44 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 18 цаг 45 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top