x

Өсвөрийн тамирчдаас анх удаа үндэсний хэмжээний суурь судалгаа авч байна

Биеийн тамир, спортын улсын хороо болон Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв хамтран 2025 оны тавдугаар сарын 12-22-ны өдрүүдэд Увс, Завхан, Архангай аймгуудын өсвөрийн шигшээ багийн тамирчдаас сорил, судалгаа авч, багш, дасгалжуулагч, арга зүйч нарт зориулсан сургалт зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд өсвөр насны хүүхдийн биеийн хөгжлийн онцлог, бэлтгэл сургуулилтын шинжлэх ухааны үндэс, спортын анагаах ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм.

Энэхүү судалгаа нь Монгол Улсад анх удаа үндэсний хэмжээнд хэрэгжиж буй томоохон суурь судалгаа бөгөөд өсвөр насны тамирчдын биеийн онцлог, бэлтгэлийн үр нөлөө, эрүүл мэндийн үзүүлэлтийг оношлох, зөв чиглэлд хөгжүүлэхэд чухал мэдээлэл өгөх юм. Одоогийн байдлаар нийт 20 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 1570 гаруй өсвөрийн тамирчин энэхүү сорилд хамрагдсан бөгөөд зургадугаар сард Хөвсгөл аймагт хийх сорилоор үндэсний хэмжээний энэхүү судалгаа дуусах юм.

Тамирчдын биеийн ерөнхий байдал, өсөлт хөгжил, тэсвэр хатуужил, бэлтгэлийн зохион байгуулалт, эрүүл мэндийн үзүүлэлт зэрэгт дүн шинжилгээ хийснээр спортын анагаах ухаанд суурилсан мэргэжлийн бэлтгэлийг төлөвлөх боломж бүрдэх төдийгүй багш, дасгалжуулагчдад зориулсан сургалт нь онол, практикийн мэдлэгийг хослуулсан үр дүнтэй ажил болж байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 1 цаг 51 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 1 цаг 56 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цаг 0 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 2 цаг 7 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 2 цаг 9 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 2 цаг 14 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 2 цаг 18 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 2 цаг 21 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 7 цаг 38 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 7 цаг 52 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 7 цаг 56 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 7 цаг 59 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 8 цаг 12 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 8 цаг 18 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 8 цаг 20 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цаг 25 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цаг 27 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 8 цаг 33 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 8 цаг 40 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top