x

“Үндэсний бичиг соёлоо дээдэлье” уриан дор 37 дахь удаагийн номын баяр Сайншанд хотноо боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг 37 дахь удаагийн номын баяр энэ жил Дорноговь аймгийн Сайншанд хотын Хүүхдийн ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн баяр нь “Үндэсний бичиг соёлоо дээдэлье” уриан дор зохион байгуулагдаж, аймгийн 14 сумын соёлын байгууллагууд, номын сангууд өргөнөөр оролцлоо. Номын баярын үеэр:

  • Аймгийн номын сангийн ховор, хуучин ном, үндэсний бичиг соёлын үзэсгэлэн,

  • Аймгийн зохиолчдын гар бичмэл бүтээлүүдийн үзэсгэлэн,

  • Уламжлалт мал аж ахуйн өв соёлыг харуулсан боловсролын үзэсгэлэнг орон нутгийн Соёлын төвийн ажилтнууд дэлгэсэн байна.

Түүнчлэн Соёлын яамны шагнал болох “Нацагдорж” тэмдгээр номын шилдэг уншигч хүүхдүүдийг урамшуулсан. Шагнал хүртсэн Сайншанд сумын ЕБС-ийн III сургуулийн 5а ангийн сурагч Алтанболдын Энхнаран сэтгэгдлээ хуваалцахдаа, сардаа 30 гаруй ном уншдаг бөгөөд уран зохиол, танин мэдэхүйн номд дуртай гэдгээ онцолжээ. Тэрбээр ном уншсанаар түргэн ойлгох, цэгцтэй сэтгэх, зөв бичих чадвар нэмэгддэгийг үеийнхэндээ захиж байлаа.

Энэхүү баяр нь соёлын өв, үндэсний бичиг соёлыг дээдэлсэн үйл ажиллагаа болж, хүүхэд багачууд, иргэд өргөнөөр оролцсон оюуны баялагтай өдөр боллоо.

Эх сурвалж: Соёлын яам, Дорноговь аймгийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Уржигдар 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Уржигдар 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Бид бол монголоид хүмүүс Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top