x

Өв соёлоо өвлүүлэн түгээх зорилгоор Завхан аймгийн музей сумдад ажиллажээ

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Завхан аймгийн музейгийн хамт олон орон нутгийн иргэд, хүүхэд, залуучуудад түүх, соёлоо танин мэдүүлэх зорилгоор сумдад боловсролын хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Эрдэнэхайрхан сумын Соёлын төвийн орон нутаг судлах танхимын дэглэлтийн талаар зөвлөн тусалж, хоёр төрөлт боловсролын хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. "Буган чулуун хөшөө" сургалтад 6-9 дүгээр ангийн 68 сурагч хамрагдаж, Монгол орны нутаг дэвсгэр дэх ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн буган чулуун хөшөөний гарал үүсэл, ангилал, түүх, түүнийг хэрхэн хамгаалах талаар мэдлэг олж, уран бүтээл урласан нь тэдэнд үндэсний бахархал, түүх соёлын үнэт зүйлийг ойлгуулах чухал алхам болсон юм. Мөн орон нутгийнхаа хөдлөх болон үл хөдлөх соёлын өвийн тухай ойлголтыг гүнзгийрүүлжээ.

Насанд хүрэгчдэд зориулсан “Үйчүүр” хөтөлбөрт 30 гаруй иргэн, албан хаагч хамрагдсан байна. Тус хөтөлбөрөөр дамжуулан уламжлалт монгол наадгайн нэг болох үйчүүр тоглоомын гарал, бүтэц, тоглох арга, соёлын бэлгэдлийг танилцуулж, тоглож үзэх дадлага хийсэн нь ардын уламжлалт соёлыг амьд хэлбэрээр түгээх, өвлүүлэн үлдээхэд чиглэсэн чухал ажил байлаа.

Үйчүүр нь хоорондоо ялгаатай 134 ширхэг амьтны мод, 512 лангийн үнэлгээтэй тоглоом бөгөөд дотоод сэтгэхүй, тооцоолох чадвар, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлдэг онцлогтой. Наадамд хожсон хүн хамгийн их лан цуглуулдаг бол арслан авсан мөртлөө хожигдвол “хамуурсан” хэмээн хүндэтгэн хадгалдаг уламжлал бий.

Завхан аймгийн музей эдгээр боловсролын хөтөлбөрөө цаашид бусад сумдад хүргэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэ нь орон нутгийн өв соёл, үндэсний уламжлалыг таниулан түгээх, үндэсний ухамсар төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Уржигдар 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Уржигдар 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Бид бол монголоид хүмүүс Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top