x

Иргэд, парламентын гүүр болсон хууль тогтоомж сурталчлах төв Орхонд нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төв нээж, Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тус төвийг нээх нь парламентат ёсыг таниулах, иргэдийн хууль тогтоох үйл хэрэгт оролцох боломжийг нэмэгдүүлэх, УИХ-ын үйл ажиллагааг ил тод, хүртээмжтэй мэдээлэх зорилготой юм. УИХ-ын 2024–2028 оны стратеги төлөвлөгөөнд парламентын үйл ажиллагаа болон хууль тогтоох үйл явцын талаарх иргэдийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, иргэд сонгогчид болон УИХ-ын гишүүдийн хоорондын эргэх холбоог сайжруулах зорилтыг тусгасан билээ.

Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2023 оноос эхлэн Өвөрхангай, Баянхонгор, Дархан-Уул, Говьсүмбэр, Увс аймагт тус төвийг байгуулсан бол Орхон аймагт байгуулагдсан төвийг энэ удаа албан ёсоор үйл ажиллагаанд нь оруулсан юм.

Нээлтийн үеэр Б.Баасандорж “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулж буй энэхүү төв бол Үндсэн хуульд заасан төрийн үйл хэрэгт иргэдийн шууд оролцох эрхийг хэрэгжүүлэх нэг хэлбэр” хэмээн тодотгож, иргэд хуулийн төсөлд санал өгөх, хэлэлцүүлэгт оролцох, хүсэлт өргөдөл гаргах боломжийг бүрдүүлж байгааг онцоллоо.

Түүнчлэн Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат төвийн үйл ажиллагааг бүтээлч, хүртээмжтэй байлгаж, орон нутгийн тогтоол шийдвэрийг иргэдэд сурталчлах, хууль эрх зүйн боловсрол олгох, тэгш оролцоог дэмжихэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.

Ийнхүү парламент болон орон нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн энэхүү жишиг төсөл улс орон даяар хэрэгжиж, иргэдийн санал, оролцоонд тулгуурласан хууль тогтоох тогтолцоог хөгжүүлэх чухал алхам болж байна.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top