x

Энэтхэгийн төлөөлөгчид газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай танилцав

Энэтхэг Улсын Засгийн газрын төлөөлөгчид 2025 оны тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Энэтхэгийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай газар дээр нь танилцлаа.

Айлчлалыг Энэтхэгийн Гадаад хэргийн яамны Тусгай нарийн бичгийн дарга бөгөөд Санхүүгийн зөвлөх Анураг Агарвал ахалсан бөгөөд түүний хамт тус улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Газрын тос, байгалийн хийн яам, “Инженерс Индиа Лимитед” компанийн удирдлагууд, Экспорт-импортын банкны төлөөлөл багтсан байна.

Төлөөлөгчид тавдугаар сарын 14-ний өдөр "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн инженер техникийн баг болон гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, EPC-I буюу төслийн эхний багц ажлын хэрэгжилт дуусаж, ашиглалтад орсон байдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж, орон нутгийн дэмжлэг, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Айлчлалын хүрээнд Энэтхэгийн төлөөлөгчид Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нартай уулзалт хийж, төслийг амжилттай хэрэгжүүлэх, цаг хугацаанд нь дуусгах, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцсэн байна.

Энэтхэгийн Засгийн газрын санхүүжилтээр баригдаж буй энэхүү үйлдвэрийн бүтээн байгуулалт нь Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг бууруулж, эдийн засгийн чухал дэмжлэг үзүүлэх стратегийн ач холбогдол бүхий төсөл хэмээн үнэлэгдэж байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top