x

Р.Энхчулуун: Зөвхөн халамж биш, боломж олгох бодлого хэрэгтэй байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд... Тэд бүгд хүүхдүүдийнхээ төлөө амьдралаа золин тэмцэгчид байдаг. Зөвхөн хүүхдээ асран торниулахаас гадна чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, бие даасан санхүүгийн боломжтой болох нь тэдний хувьд бусад ээжүүдтэй харьцуулахад харьцангуй бэрхшээлтэй том даваа байдаг. Хэдийгээр боломж бололцоо сул ч хөгжлийн бэрхшээлтэй ээжүүддээ туслах, тэдний боломжийг илүү нэмэгдүүлэхээр олон жилийн турш уйгагүй зүтгэж яваа сайхан сэтгэлт бүсгүйчүүдийн нэг “Марал-Элч” сангийн үүсгэн байгуулагч Р.Энхчулуунтай бас нэгэн шинэ төслийнх нь талаар ярилцлаа.

-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн цахим ур чадварыг сайжруулах замаар эдийн засгийн эрх мэдлийг нь нэмэгдүүлэх нь” гээд төслийн нэрнээс нь эхлээд ямар зорилго чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг нь ойлгогдож байна л даа. Тэгэхээр хийж байгаа, хийсэн ажлууд дээрээ тулгуурлан ярилцвал илүү цаг хэмнэх байх? Ямар, ямар ажлууд хийж байгаа билээ?

-Төсөл маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл, байнгын асаргаатай хүүхдээ асарч буй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн цахим ур чадварыг сайжруулж, нийгэм эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим хуваагдалд хамгийн их өртөж буй хүн амын бүлгүүдийн нэг. Цахим орчинд оролцох боломж нь хязгаарлагдмал, цахим орчноос мэдээлэл авах, хүмүүстэй харилцах аюулгүй байдлаа хамгаалах чадвар сул,  цаашлаад цахим орчны давуу талуудыг ашиглах, ардчилсан үйл явцад оролцох боломжийг хязгаарлаж, шийдвэр гаргах үйл явцад тэдний саналыг оруулахгүй байдлыг бий болгож байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран халамжлах үүрэг хүлээсэн эмэгтэйчүүд ажил эрхлэх боломжгүй, ихэвчлэн хувиараа хөдөлмөрлөх болон бичил, жижиг бизнес эрхэлж, нийгмийн хамгааллын баталгаа багатай албан бус салбарт  ажиллаж байна. Дижитал технологи цахим ур чадвар эзэмшсэнээр иргэдийн өргөн хэрэглээ болсон ухаалаг утсыг ашиглан энгийн хэрэглээнд бүх зүйлийг хялбараар шийдэх, орон зай, цаг хугацаанаас үл хамаарч хүссэн мэдээллийг авч ашиглахаас эхлээд дижиталд суурилсан зүйлийг ойлгох, хэрэглэх чадвартай  болох, дижитал маркетинг ашиглан сурталчилгаа борлуулалт хийх, ашиг орлого олж өрхийн орлогодоо нэмэр болоход нь туслах юм. Төслийн хүрээнд дараах  сургалтууд  явагдана. Үүнд:

1.Цахим ур чадварын боловсрол олгох: Цахим төрийн үйлчилгээ авах, нийгмийн үйл явцад бодит түвшинд оролцох, нөлөөлөх чадавхыг нэмэгдүүлэх

2.Бичил бизнес эрхлэх ур чадвар хөгжүүлэх: Бичил бизнес эрхлэх, эхлүүлэх, санаагаа бүтээлч үйл ажиллагаа бизнес болгон хөгжүүлэх ур чадвар олгох,  бүтээлч байдал хамтын ажиллагааг сайжруулах

3.Бизнесийн маркетинг,  дижитал платформ ашиглах чадвартай болгох. Онлайн маркетинг хийх, контент сурталчилгаа, хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах, худалдаанд оролцох ур чадварыг нэмэгдүүлэх.

4. Эмэгтэйчүүдийн санхүүгийн болон бизнесийн шийдвэр гаргах чадварыг сайжруулах

-Ер нь энэ төсөл хаанаас эхлэлтэй, анх яагаад энэ чиглэлээр хэзээнээс ажиллах болсон бэ?

-Энэ санаа амьдралын дундаас л урган гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй олон эцэг эх, тэр дундаа эхчүүд зөвхөн хүүхдээ асрах үүрэгт дарагдан, орлогогүй, нийгмээс тусгаарлагдсан байдалд байгааг харж, сонсож, хамт байж мэдэрсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй олон ээж зөвхөн гэртээ хүүхдээ асарч, өөрийн хэрэгцээ, хүсэл мөрөөдлөө ор тас мартдаг. Нийгмийн үйлчилгээ хангалтгүй, орлого үүсгэх боломж байхгүй. Энэ нь дан ганц эдийн засгийн биш, сэтгэлзүйн доройтлыг бий болгодог. Би энэ асуудлыг өөрийн амьдрал, эргэн тойрондоо мэдэрсэн. Тиймээс өөрчлөхийг зорьсон. “Марал-Элч сан” 2012 оноосэнэхүү асуудлыг системтэйгээр шийдэхийн тулд судалгаа хийж, төрийн байгууллагуудад саналаа хүргүүлэх, жижиг төслийн хэлбэрээр хэрэгжүүлж эхлэх гэм мэтээр ажилласан. Төслийн цаад зорилго нь эдгээр эмэгтэйчүүдийг зөвхөн асран хамгаалагч бус, эдийн засгийн хувьд бие даасан, сэтгэлзүйн хувьд тогтвортой, эрх мэдэлтэй иргэн болгон бэхжүүлэхэд оршиж байгаа юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг үгнээс эхлээд хүмүүс янз бүрээр хүлээж авдаг. Мэдээж яривал хүндрэлтэй, онцлууштай асуудлууд олон байгаа. Яг танай төслийнхний хувьд хамгийн тулгамдсан асуудлууд?

-Тийм ээ, “хөгжлийн бэрхшээлтэй” гэдэг үг зарим хүний хувьд өрөвдөлтэй, бусдын дэмжлэгт найдах байдалтай холбогддог бол заримынх нь хувьд зүгээр л өөр орчноос оролцож, амьдрах онцлог юм. Бидний хувьд хамгийн том тулгамдсан асуудал бол хандлага. Нийгмийн зүгээс тэднийг өрөвдөх, эсвэл үл ойшоох хоёр туйл давамгайлж байна. Үүнээс гадна нийгмийн үйлчилгээ, ажил бизнес, сургалтын боломжууд тэгш бус, асран хамгаалагчид өөрсдөө орлогын эх үүсвэргүй, байнгын дарамтад байдаг. Энэ нь тэдний сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэнд, нийгэмд оролцох чадамжид хүчтэй нөлөөлдөг.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүмүүсийн ард гэр бүлийнхэн нь маш том үүрэг хүлээдэг, маш их ачаалал үүрдэг. Нэг үеэ бодвол энэ чиглэлээр харьцангуй анхаардаг болсон гэж би хувьдаа боддог. Үнэхээр анхаарч чадаж байна уу?

-Харьцангуй анхаарч эхэлж байгаа ч бодит дэмжлэг хангалттай биш. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхчүүд амьдралынхаа 24 цаг хүүхдэдээ зориулагддаг. Энэ бол хувь хүний үүргээс гадна төрийн бодлогоор дэмжих ёстой асаргаа үйлчилгээний хариуцлага байх ёстой гэж боддог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхчүүдийн нийгмийн оролцоо зөвхөн тэдний хүсэл, чадвараас хамаардаггүй. Төрийн  болон нийгмийн зүгээс асрахуйн хөдөлмөрт  хандах хандлагаас шууд шалтгаалдаг.

Хүүхэд төрүүлж буй эмэгтэйчүүд 18-40 насны ид хөдөлмөрийн насны хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй оролцогч нөөц байх ёстой хүмүүс байдаг. Одоогоор энэ бүлгийн нийгмийн оролцоо, ажиллаж хөдөлмөрлөх эрх, сэтгэл зүйн эрүүл мэндийг бодлогын түвшинд системтэйгээр дэмжиж чадах цаашид өргөжүүлэх боломжтой жишиг моделъ ховор байна.Үнэхээр шаардлагатай зүйл бол тэднийг хөгжлийн оролцогчоор харах систем. Зөвхөн халамж биш, боломж олгох бодлого хэрэгтэй байна. Бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол өрөвдөл энэрэл биш боломж, хүлээн зөвшөөрөлт. Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой аливаа бодлого, үйлчилгээ асаргаа халамж төвтэй байх нь элбэг.

Харин нөөц боломж дээр нь суурилсан хөгжлийн бодлого ховор. Манай төсөл үүнийг өөрчлөхийн төлөө ажиллаж байгаа. Тэднийг ажил хөдөлмөр эрхлэгч,  суралцагч, бүтээгч, орлоготой, нийгмийн идэвхтэй иргэн болгож харах тэр бодлогын жишээ болж чадна гэж итгэж байна.

-Ойрын хугацаанд та бүхний хийхээр төлөвлөж буй ажил?

Бид дараагийн шатанд цахим худалдааны хамтарсан платформ, бичил үйлдвэрлэгчдийн кластер хэлбэрийн хамтран ажиллах орон зайг бий болгох зорилготой. Үүнийг:

•Төрийн зарим хөтөлбөртэй уялдуулах,

•Сургалтаас гадна борлуулалтын дэмжлэг, зах зээлд холбох системийг хөгжүүлэх чиглэлд өргөжүүлэхээр төлөвлөж байна.

-Холын ирээдүйг бид төлөвлөж, харах дуртай. Холын ч юм уу, ойрын 10 жилдээ юу хийх юм сан, юу хийгээсэй гэж боддог вэ?

-Би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлүүдийг эцэг эхчүүдийг зүгээр нэг амьд үлдэхийн төлөө тэмцэж буй бус, нийгмйин амьдралын идэвхтэй оролцогч, нөлөөлж чаддаг манлайлагч, шийдвэр гаргагч, эсвэл амжилттай бизнес эрхлэгч, бусадтай хамтран ажиллагч, дэмжиж чаддаг нэгэн  байгаасай гэж хүсдэг. Тэдний амьдрал өөрчлөгдөх нь нийгмийн хандлагыг өөрчлөх том хөшүүрэг гэж би боддог. Улс орны бодлого, нийгмийн хандлагад өөрчлөлт авчрах тийм төвшинд хөгжих нь бидний алсын хараа. Бид зөвхөн төслийн амжилтаар биш, тэдний амьдралын өөрчлөлтөөр хэмжигдэх үр дүнд зорьж байна.

-Баярлалаа, та бүхэнд амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top