x

Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна

Завхан аймгийн хэмжээнд хийсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээгээр Улиастай, Тосонцэнгэл, Алдархаан сум өндөр эрсдэлтэй, бусад 21 сум дунд эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн байна. Аймгийн хэмжээнд гал түймрийн аюул өндөр, өртөнги, эмзэг байдал дунд, чадавх сул үнэлэгдэж, нийт эрсдэлийн түвшин 51.00 оноогоор дунд эрсдэлтэй хэмээн дүгнэгджээ.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу нутаг дэвсгэрийн нэгжүүд гамшгийн нарийвчилсан болон ерөнхий үнэлгээг хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх үүрэгтэй байдаг. Үүний хүрээнд Завхан аймаг жилд дунджаар 110-130 удаагийн аюулт үзэгдэл, осол, гал түймрийн дуудлага хүлээн авдаг бөгөөд нийт дуудлагын 45-50 хувийг объектын гал түймэр эзэлж байна. Энэ оны нэгдүгээр улиралд л гэхэд объектын гал түймрийн дуудлага 10 удаа ирж, өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Улиастай сумын нийт айл өрхийн 62 хувь нь гэр болон хувийн орон сууцанд амьдардаг бол аймгийн 24 сумын барилга байгууламжийн 60 хувийг модон хийцтэй барилга эзэлдэг нь гал түймрийн эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Түүнчлэн Улиастай, Тосонцэнгэл сумын төвийн худалдаа үйлчилгээний төвлөрсөн бүсүүдэд барилгууд хэт ойрхон, модон хийцтэй баригдсан тул гал түймэр гарах нөхцөл бүрдэж, эрсдэл өндөр байгаа аж. Мөн шатахуун түгээх станцууд төв зам дагуу хэт ойрхон байрласан нь онцгой аюул үүсгэж байна.

Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд дараах арга хэмжээг авах шаардлагатайг Завхан аймгийн Онцгой байдлын газар санал болгожээ:

  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт гал түймэр, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг олгох аюулгүй амьдрах ухааны хичээлийг тусгах.

  • Сум, аж ахуйн нэгжийн дунд гамшиг, гал түймрийн сайн дурын хэсгийн болзолт уралдаан зохион байгуулж, шалгарсан байгууллагыг шагнаж урамшуулах.

  • Сум, багийн Засаг дарга нар айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт зохион байгуулж, галын аюулгүй байдлын заавар зөвлөмж өгөх.

  • Галын аюулгүй байдлын стандарт, норматив зөрчсөн олон нийтийн барилгын аюулгүй байдлыг сайжруулж, шинэчлэх, их засвар хийж, дахин төлөвлөлтөд хамруулах.

Завхан аймгийн Онцгой байдлын газраас эдгээр арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон анхааруулж байна.

Эх сурвалж: Завхан аймгийн Онцгой байдлын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв 5 цаг 50 мин Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан нэмэгдэв 5 цаг 51 мин Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлалаа 5 цаг 52 мин Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гуравдугаар гараа Дарханд болно 5 цаг 53 мин Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж байна 5 цаг 54 мин Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвээр байна 6 цаг 2 мин Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа 8 цаг 21 мин Толгойтын хөл бөмбөгийн талбай, спорт цогцолборын ажил 75 хувьтай байна 8 цаг 24 мин Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээр үнэлдэг болно 10 цаг 1 мин Эрчим хүчний эрх чөлөө 10 цаг 30 мин Ч.Өнөржаргал: Өөрийгөө хамгаалах зорилгоор зэвсэг өмчлөх, эзэмших эрх иргэнд байхгүй 11 цаг 2 мин Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барив 12 цаг 8 мин Сэлэнгэд ой, хээрийн түймэртэй тэмцэхэд 96 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв 12 цаг 9 мин Трамп, Путин нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцэв 12 цаг 10 мин U-15 волейболын Азийн аваргад Сэлэнгийн сурагчид багтлаа 12 цаг 11 мин И.Цэлмүүн Дэлхийн шатрын цомоос хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргав 12 цаг 12 мин Улаанбурханы тохиолдол арван нэгэн мянга давжээ 12 цаг 13 мин Нийгмийн хамгааллын тусгай төв, БНСУ-ын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулав 12 цаг 14 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 13 цаг 23 мин Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барив 13 цаг 24 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... ДОХ, гепатитийн В вирусын геном судалгаанд шинэ технологи нэ... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо Жүдо бөхийн Улаанбаатар их дуулга долдугаар сард болно Баяр наадмын үеэр хүнсний аюулгүй байдлыг 171 байцаагч хянан... Үер, түймэр, газар хөдлөлтийн эрсдэл өндөр байгааг анхааруул... Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюул өндөр байна Цахилгаан скүүтер, дугуйн хөдөлгөөнийг зохицуулах хуулийн тө... Хуульчийн мэргэжлийн шалгалтыг аравдугаар сард зохион байгуу...
Top