x

Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен гурилын импортын тарифын хөнгөлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Б.Бэйсан:

-Өнөөдөр чуулганы хуралдаанаар гурилын импортын татварыг тэглэсэн байсныг цуцлах тухай хэлэлцэж байна. Өнгөрсөн жил зудын байдалтай холбоотойгоор баруун аймгуудад гурил болон тэжээлийн үнэ нэлээд өссөн. Үүнтэй холбоотойгоор импортыг татварыг нь тэглэсэн. Өнөөдөр улсын хэмжээнд Атрын IV аяныг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор энэ асуудлыг дахин авч хэлэлцэж байна. Байнгын хорооны даргын хувьд дэмжиж байгаа ч санал нийлэхгүй хэд хэдэн асуудал байна. Учир нь баруун аймагт гурил өнгөрсөн жил шуудайн 125-130 мянга хүрч байсан бол энэ жил 65-67 мянган төгрөгийн үнэтэй байгаа.

Мөн малын тэжээл буюу хорголжин хэвэг гэхэд 85 мянган төгрөгт хүрсэн бол энэ жил 27-30 мянган төгрөгөөр зарж байна. Гэхдээ газар тариалангийн аянг хэрэгжүүлэхдээ 1.2 сая га талбайд тариалалт хийх ёстойгоос 900 мянган га талбайд тариалалт хийж байгаа. Энийг бүрэн ашиглах хүрээнд 500-600 мянган  га талбайд нэмж тариалалт хийх боломж бий.

Дархан-Уул аймгийн тариаланчид, ард иргэдтэй хэд хэдэн удаа уулзаад ирлээ. Цар тахлын үед тариалан эрхлэгчдэд хөнгөлөлт үзүүлж, татвар болон эрчим хүчний татвар хураамжаас чөлөөлсөн хэдий ч гурилын үнэ нэмэгдсэн. Өнгөрсөн жил 101 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зургаахан гурилын үйлдвэр авсан байдаг. Тийм учраас энэ асуудлыг анхааралдаа авч үзэх ёстой. Бүсчилж тариалалт хийх асуудалд анхаармаар байна. Увс аймгийн гурилын үйлдвэрийг дэмжих хэрэгтэй.

Одоо гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд гурилын үнэ дахин нэмэгдэх магадлалтай байна. Тиймээс гурилын үнийг бүрэн хаах бус квот тогтоох эсвэл үнийг нь барих хэрэгтэй. Нэг тонн үрийн буудай 1600-1800 төгрөгийн хооронд байгаа бол бодит байдал дээр гурилын үнэ нэмэгдэх магадлалтай. Засгийн газрын бодлогоо дэмжинэ гэхдээ ялгавартай хандахгүйгээр зээлийг жигд олгох нь зүйтэй. Цаашдаа энэ чиглэлийн үйлдвэрийг тогтвортой ажиллуулах, үнэ нэмэхгүй байх тал дээр анхаараасай. Гэхдээ баруун бүсийг онцгой анхаарахгүй бол дахин үнэтэй гурил очвол иргэдийн амьдрал хүндрэх эрсдэлтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 1 цаг 36 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 1 цаг 54 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 2 цаг 11 мин Хулгайтай тэмцэхээ боль! 2 цаг 30 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 2 цаг 47 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 2 цаг 55 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 3 цаг 11 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 3 цаг 16 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 3 цаг 21 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 3 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 3 цаг 34 мин Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 3 цаг 40 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 3 цаг 48 мин Дүнжингаравын дэлбэрэлтээр амиа алдсан хүмүүсийн ар гэрт тусламж үзүүлнэ Уржигдар 15 цаг 05 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top