x

Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл өгчээ

Хятад-Америкийн худалдааны дайн дахин хурцдаж, энэ хүрээнд Хятадын эрх баригчид агаарын тээврийн компаниудаасаа “Boeing” компанийн онгоц, сэлбэг, тоног төхөөрөмж худалдан авахаа зогсоохыг шаардсан тухай “Bloomberg” агентлаг мягмар гарагт мэдээлжээ.

Уг шийдвэр нь АНУ-ын бараанд шинээр ногдуулсан 125 хувийн нэмэлт татварын дараа гарсан бөгөөд энэ нь “Boeing”-ийн бүтээгдэхүүний өртгийг хоёр дахин нэмэгдүүлж, Хятадын хувьд худалдан авалт хийх нь эдийн засгийн хувьд ашиггүй болгож байгаа аж. Энэ нөхцөлд Хятадын агаарын тээврийн компаниуд “Airbus” болон дотоодын “Comac” зэрэг үйлдвэрлэгч рүү хандах магадлал нэмэгдэж байна.

Мөн Хятадын эрх баригчид “Boeing”-ын онгоцыг түрээсэлдэг компанид дэмжлэг үзүүлэх боломжийг судалж эхэлжээ. “Aviation Flights Group”-ийн мэдээлснээр, Хятадын тээвэрлэгчид “Boeing 737 Max” загварын 10 орчим онгоцыг авахад бэлэн байгаа ч заримынх нь бичиг баримт өмнөх татварын өмнө бүрдсэн тул хүлээн авах магадлалтай гэжээ.

“Bloomberg”-ийн үзэж буйгаар энэ бүхэн “Boeing”-т хүчтэй цохилт болж байна. Тус компани 2018 онд бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг Хятадад нийлүүлж байсан бол сүүлийн жилүүдэд томоохон захиалга аваагүй. Ирэх 20 жилд Хятад улс дэлхийн агаарын хөлгийн зах зээлийн 20 хувийг эзлэх төлөвтэй байгаа нь “Boeing”-т том боломж боловч худалдааны зөрчил, цар тахлын дараах нөхцөл байдал нийлүүлэлтийн сүлжээнд саад учруулж байна.

Европын “Airbus” компани Хятадын тээвэрлэгчдийн гол түнш хэвээр үлдэж байгаа ч тус улсын дотоодын “Comac C919” онгоц ашиглалтад орж эхэлснээр гадны үйлдвэрлэгчдэд дарамт нэмэгдэх төлөвтэй байна. Түүнчлэн Хятадад “Boeing”-ийн хэдэн зуун онгоц засвар үйлчилгээ шаардлагатай байгаа нь цаашдын хамтын ажиллагаанд тодорхой сорилт дагуулж байна.

Эх сурвалж: Bloomberg

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 9 цаг 59 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 8 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 10 цаг 13 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 12 цаг 43 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 12 цаг 52 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 12 цаг 55 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 13 цаг 37 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top