x

Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ

Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 2024 онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хувиар өссөнөөр Засгийн газрын дэвшүүлсэн зорилтод хүрснийг өнөөдөр танилцуулсан албан ёсны тоо баримт харуулжээ.

Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр, өнгөрсөн онд Хятадын ДНБ 134 их наяд юань /ойролцоогоор 18.77 их наяд ам.доллар/ болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Ингэснээр 2024 оны дөрөвдүгээр улиралд  өмнөх оныхоос 5.4 хувиар өсжээ. Энэ нь өмнөх жил 4.6 хувиар өсөж байсантай харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт юм.

Гадаадын дарамт, дотоодын хүндрэл бэрхшээл нэмэгдэж байгаа хэдий ч Хятад улс 2024 онд дэвшүүлсэн томоохон зорилтоо амжилттай биелүүлсэн гэж Статистикийн товчооны дарга Кан И хэвлэлийн бага хурлын үеэр хэлээд, эдгээр ололт амжилтад хүрэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасныг дурджээ.

Өмнөх онтой харьцуулахад Хятадын ДНБ 2024 оны 10-12 дугаар сард 1.6 хувиар өссөн бөгөөд үүнийг гуравдугаар улиралд 0.9 хувиар өсөж байсантай харьцуулахад мөн сайжирсан байна.

Дотоодын хэрэглээний зардлын өсөлт сул, зарим аж ахуйн нэгжүүд хүндрэлтэй тулгарсан, тодорхой салбар дахь эрсдэлүүд санаа зовоосон асуудал хэвээр байгаагийн зэрэгцээ дэлхийн хэмжээнд геополитикийн зөрчилдөөн, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлого газар авсаар байгаа зэргээс шалтгаалан Хятадын эдийн засагт янз бүрийн хүндрэл сорилтууд тулгарсаар байгаа хэдий ч өнгөрсөн улиралд дээрх өсөлтүүд гарчээ.

Хятад улс багц бодлогуудаа цаг тухайд нь танилцуулж байсан нь эдийн засгийн өсөлт ба итгэлийг бэхжүүлэхэд тус дөхөм болсон гэж Кан И цохон тэмдэглээд, цаашдаа эдийн засгийн сэргэлтийг үргэлжлүүлэн дэмжинэ гэж мэдэгдсэн байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 2 цаг 29 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 3 цаг 20 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 4 цаг 2 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 4 цаг 9 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 4 цаг 36 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 5 цаг 15 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 20 цаг 20 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 20 цаг 47 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 20 цаг 54 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 21 цаг 3 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 22 цаг 5 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 22 цаг 16 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 23 цаг 2 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 23 цаг 43 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 23 цаг 52 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Өчигдөр 10 цаг 52 мин Хулгайтай тэмцэхээ боль! Өчигдөр 10 цаг 34 мин
iИх уншсан
Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль!
Top