x

Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахдаа өөрийн гэсэн “Худалдан авалтын бодлого”-ыг боловсруулж, мөрддөг. Худалдан авалтын бодлогоор дамжуулж бизнесийн тогтвортой хөгжлийг хангах, олон
талт хамтын ажиллагааг сайжруулах, компанийн өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгодог байна.

“Худалдан авалтын бодлого”-ыг холбогдох хууль тогтоомжоос гадна олон улсын байгууллагуудын бодлого, үзэл баримтлалд тохируулан
боловсруулах тохиолдол их байдаг. Харин сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн худалдан авалтын бодлогыг түлхүү баримтлах болжээ.

Учир нь:

Дэлхий даяар төрийн худалдан авалтад бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгчдийн ердөө 1%-ийг эмэгтэй бизнес эрхлэгчид бүрдүүлж байна.
НҮБ, Олон Улсын Худалдааны Төв, Дэлхийн Худалдааны Байгууллага зэрэг томоохон байгууллагууд болон бусад улс, орнууд энэ хувийг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурь дээр нэгдэж байна.

Манай орны хувьд сүүлийн жилүүдэд эмэгтэй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, тэдний эдийн засагт үзүүлэх оролцоог нь нэмэгдүүлэхийн тулд онцгой анхаарч байна. Үүний нэг нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өөрийн худалдан авалтынхаа тодорхой хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдээс хангах талаар дотоод дүрэм, журамдаа тусгах болсон явдал юм.

Дэлхийн 60 гаруй улс, орны Засгийн газрын шийдвэр гаргагчид, томоохон корпорацийн төлөөллүүд уригдан оролцсон “She Trades Summit-2024” олон улсын өндөр хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсаас банк, санхүүгийн байгууллагыг төлөөлөн анх удаа Голомт банк оролцсон билээ. Арга хэмжээнд оролцох үеэрээ Голомт банк нь жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогынхоо хүрээнд цаашид энэ чиглэлээр олон улсын сайн туршлагуудыг эх орондоо нэвтрүүлж, худалдан авалтынхаа шийдвэр гаргалтаар эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллахаа амласан юм.

Голомт банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж, тэдний зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ тасралтгүй оруулж ирсний хувьд дээр дурдсан амлалтдаа хүрч, “Эмэгтэй бизнесийг дэмжсэн худалдан авалтын бодлого”-ыг боловсруулан үйл ажиллагаандаа
мөрдөн ажиллаж байна. 2024 оны 11-р сарын байдлаар Голомт банкны найдвартай худалдан авагч, ханган нийлүүлэгчдээс эмэгтэй бизнес эрхлэгчдийн эзлэх худалдан авалтын дүн 2023 оны жилийн эцэстэй харьцуулахад 35 хувиар өссөн. Цаашид энэ тоог тасралтгүй нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Үүнээс гадна Голомт банк худалдан авалтын бодлогодоо байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй ажил үйлчилгээг сонгох, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, “Тогтвортой санхүүжилтийн зарчим”-ыг баримтлах талаар мөн тусган ажилладаг.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч Голомт банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 12 цаг 47 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 14 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 13 цаг 21 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 13 цаг 30 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 14 цаг 32 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 14 цаг 43 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 15 цаг 29 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 16 цаг 10 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 16 цаг 19 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 16 цаг 59 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 19 цаг 5 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 19 цаг 24 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 19 цаг 41 мин Хулгайтай тэмцэхээ боль! 19 цаг 59 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 20 цаг 17 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 20 цаг 24 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 20 цаг 40 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 20 цаг 45 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 20 цаг 50 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 20 цаг 55 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Худлаа... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top