x

Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг

Монгол Улсын анхны Үндсэн хуулийг баталсны түүхэн ой тохиож буйтай холбогдуулан Германы Ханнс Зайдел, Фридрих Эберт, Кондрад Аденауер сангуудын Монгол дахь төлөөлөгчдийн газрууд хамтран “Чингис хаан” үндэсний музейд “Монгол Улсын Үндсэн хуулийн 100 жилийн товчоон” бага хурлыг зохион байгуулав. Бага хурлыг нээж Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан үг хэлж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Германы монгол судлаач Оливер Корфф, Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан нар илтгэл тавив.

Харин Монгол судлаач Оливер Корфф нь Монгол Улсын Үндсэн хуулийг судалсан цөөхөн гадаад эрдэмтдийн нэг юм. “Монгол Улсын Үндсэн хуулийн 100 жилийн товчоон” бага хуралд илтгэл тавьсны нь дараахан түүнтэй ярилцжээ.

-Ярилцлагаа энэ бага хурлын сэдвээс эхэлье. “Монгол Улсын Үндсэн хуулийн 100 жилийн товчоон” хэмээн нэрлэсэн нь манай улсад 20 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй Германы гурван сан энэ сэдвийг нэлээд өргөн цар хүрээтэйгээр авч үзсэнийх болов уу?

-Энэ бол үнэхээр чухал бага хурал гэж би монголч эрдэмтний  хувьд үзэж байгаа. Бага хурлаар  Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн талаар ярилцсан. Миний хувьд, энэ бол зөвхөн танай Үндсэн хууль төдийгүй Монголын орчин үеийн түүхтэй холбоотой асуудал. Тиймээс судлаач миний хувьд ийм бага хурлыг зохион байгуулсан нь маш чухал үйл явдал. Монгол Улс дахин тусгаар тогтнолоо зарлаж, түүнийхээ баталгаа болгон анхныхаа Үндсэн хуулийг баталсан. Социализмын үед танай улс олон бэрхшээлтэй тулгарсан хэдий ч Үндсэн хуулиараа тусгаар тогтнолоо баталгаажуулсан. Социализмаас ардчилал руу шилжсэнээр монголчуудын сонгоогүй тогтолцооноос өөрсдийгөө чөлөөлсөн билээ. Ингээд шинэ тогтолцоогоо өөрийн хүчин чармайлтаа байгуулах хэрэгтэй болсон. Шилжилтийн үеийг хэрхэн даван туулах тухай ямар нэгэн  зааварчилгаа, загвар байгаагүй гэдгийг хэлмээр байна. Шинэ тогтолцоонд шилжих явцад зөвхөн хэлбэрийг нь  бий болгоход хоёр жил гаруй хугацаа шаардагдсан. 

Ардчилсан тогтолцоонд шилжсэн 1990-ээд оноос хойш Монгол маш хурдацтай хөгжсөн. Тэр үед буюу 1990-ээд онд 10 жилийн дараа гэхэд Монгол ийм болсон байна гэж надад ярьж өгсөн бол би итгэхгүй байх байсан. Мөн тэр үед 20 жилийн дараа Монгол ийм болно гэж хэлсэн бол би “Ийм болох ямар ч боломжгүй” гэж хэлэх байсан. Мөн л тэр үед 30 жилийн дараа буюу өнөөдөр ийм болно гэж надад хэлсэн бол би “Яаж ингэж бодож чадаж байна?” гэж хэлэх байсан байх.

Яг энэ хэсэг дээр би нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Юу гэвээс, Үндсэн хууль гэдэг зөвхөн цаасан дээр бичсэн албан ёсны баримт бичиг төдийгүй түүх юм.

Танай анхны бөгөөд дараа дараагийн шинэчлэгдсэн Үндсэн хууль нь Монгол Улс хэрхэн, яаж хөгжихийг эрмэлзэж байгааг илэрхийлсэн баримт бичиг. Тиймээс ч түүхийг ойлгож, мэдэрч Үндсэн хууль гэдэг зөвхөн чанд баримтлах ёстой хууль төдийгүй түүнээс илүү гүн утга учрыг агуулсан гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.

-Шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталж байх үед та Монголд ажиллаж байсан. Тэр үеийн дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцана уу?

-1992 онд шинэ Үндсэн хуулийг цэнхэр хавтастай жижигхэн ном болгон хэвлэн гаргаж байсныг би маш сайн санаж байна. Тэр номд хуулийг худам монгол, кирилл үсгээр бичсэн байсныг хараад залуухан монголч эрдэмтэн миний сэтгэл ихэд хөдөлж билээ. Эртний Монголын уламжлалыг ямар нэгэн байдлаар шингээхийг оролдсон тэр номыг үзээд маш сайхан санагдсан. Энэ бол миний л мэдрэмж шүү.

Мөн “Монголын ард түмэн бид” хэмээн бичсэн байсан. Өмнөх Үндсэн хуульд “бид” гэсэн үг огт байгаагүй, маш ерөнхий  “хүн төрөлхтөн”, “капитализмаас социализм” зэрэг үг хэллэгийг хэрэглэсэн байдаг. Хамгийн гол нь “ард түмэн бид”, “улсынхаа төлөө”, “хүний эрх, эрх чөлөө, шударга ёс”, “үндэснийхээ эрх чөлөөг эрхэмлэн дээдэлье” зэрэг үгийг шинээр оруулсан. Одоо би хамгийн чухал хэсгээс иш татъя. “Улсынхаа бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх” гэсэн өгүүлбэр өөрийн эрхгүй хүндэтгэл төрүүлсэн. Эв нэгдэл, үндэстнээ эрхэмлэх гэсэн хоёр үзлийг энэ тэнцүү авч үзсэн.

Түүнээс гадна “төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан дээдэлье” гэсэн нь хамгийн их анхаарал татсан. Өв уламжлал гэдэг нь маш нандин зүйл болохыг үгийн сонголтоор тусгаж өгсөн. Эрхэм зорилгуудынхаа нэгийг  “хүн төрөлхтний ололт амжилтыг хүндэтгэн үзэж” хэмээн тодорхойлсон нь миний хувьд хамгийн их нандин бөгөөд чухал зүйл шиг санагддаг.  Үндсэн хуульдаа өөрийнхөө замаар хөгжинө хэмээн дурдсан улс орон ч байдаг шүү. Харин танай Үндсэн хуульд хүн төрөлхтний хөгжлийг хүлээн зөвшөөрч байгаагаа ийнхүү илэрхийлсэн. 

“Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг зарлан тунхаглаж байна” хэмээн бичсэнийг дурдмаар байна. Зөвхөн энэ өгүүлбэр нь ямар  ч хүнд маш гүнзгий сэтгэгдэл төрүүлэх нь гарцаагүй бөгөөд энэ бол гайхамшигтай. Маш энгийн үгээр, ямар ч хүнд ойлгомжтойгоор ийнхүү бичсэн нь үнэхээр гайхалтай. Ямар нэгэн үзлээс ангид, маш энгийн, ойлгомжтой хэлээр бичсэн. 

Ямар цаг үед шинэ Үндсэн хууль бичигдсэнийг мартаж болохгүй. Хүмүүс картаар бараагаа авах гэж хэдэн цагаар дугаарлан зогсож, тог байнга тасарч, заримдаа өдөрт 2-3 цаг цахилгаангүй байсан үе. Тийм хүнд хэцүү үед монголчууд шинэ Үндсэн хуулиа баталсан нь үнэхээр чухал үйл явдал.

-Монголч эрдэмтнийхээ хувьд хийсэн судалгааныхаа үр дүнгээс сонирхуулна уу?

-Нөхцөл байдал маш хүнд байсан ч, нийгмийн дотор ямар ч зөрчилдөөн, маргаан байсан ч монголчууд гарах гарцыг олж чаддагт би үргэлж биширдэг. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтдаг байсан орнуудад, ялангуяа Дундад Азийн улсуудад бүгдэд нь шижилтийн үед зэвсэгт мөргөлдөөн гарсан. Харин Монголд бол тийм юм болоогүй. Энэ бол их чухал зүйл.

Монгол Улсын энэ Үндсэн хууль нь маш цэгцтэй, үг хэллэгийн хувьд чамбай болсон. Одоо бол нэг их өөрчлөлт хийх шаардлагагүй болов уу гэж надад санагддаг. Үндсэн хуульд тодорхой тусгагдаагүй зүйлийг түүнийг дагалдах хуулиудаар тодруулаад өгч болдог. 

-Үндсэн хуульд 2023 онд оруулсан томоохон өөрчлөлт, тодорхой хэлбэл, Сонгуультай холбоотой заалтын талаар судлаачийн хувьд ямар бодолтой байна вэ?

-Нэг том өөрчлөлт оруулсан нь парламентын гишүүдийн тоог нэмж, холимог системтэй болгосон. Хөндлөнгийн хүний хувьд хэлэхэд, энэ нь бол маш зүйтэй бөгөөд парламентыг хөгжүүлэх зөв арга гэж үзэж байна. Энэ асуудлыг түүхэн хөгжлийн бөгөөд онолын гэсэн хоёр байр сууриас авч үзэж болно. Түүхэн талаас нь авч үзвээс, Монголд сонгууль болох болгонд намуудын авсан суудлын тооны харьцаа их өөрчлөгддөг. 2000 оны сонгуулиар гэхэд 76 суудлаас МАХН нь 72 суудал авч, сөрөг хүчин болох гурван намаас 3 гишүүн сонгогдсон.

Намын суудлын тоог авсан саналаар яг нарийвчлан гаргана гэдэг амаргүй асуудал. Үүн дээр сонгуулийн дүнгээр шийднэ гэвэл болж байна. Саналын дүнгийн хуваарилалт буюу сонгогчдын саналыг хэрхэн тусгах нь нэлээд том асуудал.

Ташрамд дурдахад, ХБНГУ-ын хуульд үүнийг тун муугүй тусгасан байдаг. Түүнээс гадна асуудлыг философийн талаас нь авч үзэж болно. Би түүх судлаачийн хувиар байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд улс төр судлаач бол огт өөр өнцгөөс харна.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны станц ирэх 10 дугаар сард ашиглалтад орно 4 цаг 58 мин Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана 5 цаг 0 мин Ирэх оны төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн байр суурийг тусгана 5 цаг 4 мин Нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд цэгтээ хүрч, 126 доллароос давлаа 5 цаг 5 мин Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна 5 цаг 15 мин Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаанд түүхэн амжилт гаргалаа 5 цаг 24 мин Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө 8 цаг 55 мин Монгол Улсын 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг өргөн мэдүүллээ 8 цаг 55 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагуудтай уулзлаа 8 цаг 56 мин МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 8 цаг 57 мин Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан ёсоор баталгаажууллаа 8 цаг 57 мин Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 95 хувьтай байна 9 цаг 1 мин Тавдугаар сарын 02-04-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж, дулаарна 9 цаг 3 мин Ханын материал орчимд 3000 айлын орон сууц барих төсөл хэрэгжинэ 10 цаг 47 мин Улаанбаатар марафоны бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана 10 цаг 48 мин Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлах тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 48 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" арга хэмжээ орон даяар болно 10 цаг 49 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хаврын мод тариалалт маргааш эхэлнэ 10 цаг 52 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах тохиролцоонд гарын үсэг зурлаа 10 цаг 53 мин “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааны их насны түрүү тодорлоо 10 цаг 54 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ... Д.Ганбат: Ер нь авлига, хулгай, албан тушаалын асуудалд барь... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалт эхэл... Увс аймгийн Малчин суманд хадан нуранги үүсжээ Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Д.Трамп Ираныг сүрдүүлсний дараа нефтийн үнэ огцом өслөө
Top