x

Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/56 дугаар тушаалаар байгуулагдсан дэд ажлын хэсэг Батлан хамгаалах яамны харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийх эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхлүүллээ.

Тус шалгалтыг Улсын онцгой комиссын даргын баталсан нэгдсэн удирдамж, батлан хамгаалахын эрсдэлийн удирдлага, зохицуулалтын арга зүйн заавар, батлан хамгаалахын сайдын холбогдох тушаал, шийдвэрийн хүрээнд зохион байгуулж байна.

Шалгалтаар бие бүрэлдэхүүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдал, зэвсэглэл, техник хэрэгсэл, сум, галт хэрэглэл, материаллаг нөөц, барилга байгууламж, инженерийн дэд бүтэц, галын болон хөдөлмөрийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үүсэж болзошгүй эрсдэлийг цогцоор нь үнэлэн дүгнэх юм.

Түүнчлэн шалгалтын явцад ил тод, бодит мэдээлэл солилцож, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нээлттэй илэрхийлэх нь эрсдэлийг бууруулж, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Батлан хамгаалахын сайдын санаачлан хэрэгжүүлж буй “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хүрээнд энэхүү арга хэмжээ нь буруутан хайх бус, эрсдэлийг илрүүлэн үнэлж, түүний шалтгаан, нөхцөлийг тодорхойлон, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж байгааг дэд ажлын хэсгийнхэн онцлолжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 34 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 8 цаг 59 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 13 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 16 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 19 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 37 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 22 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 23 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 34 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 30 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 3 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top