x

Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа

Монгол Улсаас хууль бусаар хил дамнасан палеонтологийн ховор олдворууд болох 50 гаруй хувийн бүрдэлтэй, харьцангуй бүрэн бүтэн "Тарбозавр батаар"-ын араг яс болон 28 багц үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Бүгд Найрамдах Франц Улсаас амжилттай эргүүлэн авчирлаа.

Энэхүү үйл явц нь 13 жилийн турш үргэлжилсэн бөгөөд Монгол Улсын холбогдох байгууллагуудын хүчин чармайлт төдийгүй Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэж, өнөөдөр буюу 06 дугаар сарын 11-ний өдөр олдворуудыг эх орондоо бүрэн хүлээн авч байна.

Онцлох мэдээлэл 

Франц Улсын Засгийн газрын дэмжлэг: Францын гааль болон хууль сахиулах байгууллагууд олон улсын эрх зүйн туслалцааны хүрээнд анх эдгээр олдворыг хураан авсан бөгөөд Францын Засгийн газраас ЮНЕСКО-гийн 1970 оны конвенцоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, олдворуудыг Монгол Улсад үл маргах журмаар шилжүүлэн өгөхөд онцгой анхаарал хандуулж, бүх талын дэмжлэг үзүүллээ.

Олдворын үнэ цэн: Монголын говиос олддог, 70 орчим сая жилийн тэртээд амьдарч байсан махчин үлэг гүрвэл Тарбозавр батаар (Tarbosaurus bataar) болон бусад палеонтологийн өндөр ач холбогдолтой олдворууд багтсан.

Хадгалах газар: Эдгээр ховор олдворыг шинээр ашиглалтад орох "Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей"-н Палеонтологийн хэсэгт байрлуулж, олон нийт, судлаачдын хүртээл болгоно.

Олон улсын ач холбогдол: Энэ нь соёлын үнэт зүйлийн хууль бус худалдаатай тэмцэх, үндэсний өвөө хамгаалах чиглэлээр дэлхий нийтэд сайн туршлага болж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 35 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 0 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 13 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 16 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 19 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 38 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 23 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 35 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 31 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 4 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top