x

Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ

Хятадын эрдэмтэд удамшлын хүнд хэлбэрийн өвчин болох Булчингийн Дюшенний дистрофи буюу булчингийн сулралын эмгэгийг эмчлэхэд томоохон ахиц гаргасан тухайгаа мэдэгджээ.

Судлаачид РНХ-г засварлах LEAPER хэмээх технологийг боловсруулжээ. Уг аргын эмнэл зүйн туршилтын үр дүнгийн талаарх өгүүллийг шинжлэх ухааны нэр хүндтэй "Cell" сэтгүүлд нийтэлсэн байна. Хятадад боловсруулсан РНХ-г засварлах технологи нь эмнэл зүйн туршилтын үе шатанд хүрсэн анхны тохиолдол энэ болж байгаа ажээ. Үүнээс гадна, дэлхийн практикт анх удаа РНХ-г засварлах аргыг Булчингийн Дюшенний дистрофи өвчнийг эмчлэхэд ашигласан байна.

Булчингийн Дюшенний дистрофи нь генийн мутацийн улмаас үүсдэг бөгөөд булчин аажмаар хатингаршиж, хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдахад хүргэдэг өвчин юм. Энэ өвчин ихэвчлэн бага насанд илэрч, өвчтөнүүдийг аажмаар бие даан хөдөлж, алхах чадваргүй болгодог. Олон тохиолдолд амьсгалын болон зүрхний дутагдлын улмаас өвчтөнүүд эрт нас бардаг. Хэдийгээр ховор тохиолддог өвчинд тооцогддог ч Хятад улс энэ өвчнөөр шаналж буй өвчтөнүүдийн тоогоор дэлхийд дээгүүрт ордог байна. Одоогоор хэрэглэж буй эмчилгээний аргууд нь зөвхөн өвчний явцыг удаашруулдаг бөгөөд бүрэн эдгээдэггүй аж.

Булчингийн Дюшенний дистрофи нь генийн эмчилгээний хувьд хамгийн хэцүү өвчнүүдийн нэгд тооцогддог. Уг өвчинтэй холбоотой ген нь уламжлалт аргуудаар эсэд хүргэхэд дэндүү томддог ажээ. Түүнчлэн өвчтөнүүдийн дунд 7000 гаруй төрлийн өөр өөр эмгэг төрүүлэгч мутаци илэрдэг учир нэг төрлийн эмчилгээний арга нь цөөн тооны өвчтөнүүдэд үр дүнтэй үйлчилдэг байна.

LEAPER аргыг Чанпины лаборатори болон Бээжингийн их сургуулийн мэргэжилтнүүд боловсруулжээ. Судалгааны багийн ахлагч Вэй Вэньшэний хэлснээр, уг арга нь булчингийн эсүүд дэх генийн мэдээллийн гэмтэлтэй хэсгийг олж, мутациудыг устгаж, уургийг бүрэн хэмжээгээр ялгаруулах эсийн чадварыг сэргээдэг байна.

Уламжлалт аргуудаас ялгаатай нь LEAPER нь эс рүү гадны засварлагч ферментүүдийг нэвтрүүлэх шаардлагагүй байна. Энэхүү технологи нь тусгайлан гарган авсан РНХ молекулуудыг ашиглаж, РНХ-г яг зөв засахын тулд хүний эсийн өөрийнх нь ферментүүдийг ашигладаг ажээ. Үүний ачаар уг арга нь эмчилгээнд хэрэглэхэд харьцангуй хялбар төдийгүй найдвартай, аюулгүй болжээ.

Судлаачид Куньмины Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Шанхайн Жяо Тун их сургууль болон шинжлэх ухааны бусад байгууллагуудтай хамтран шинэ технологид суурилсан туршилтын бэлдмэлүүдийг гаргаж авсан байна.

Туршилтын эмчилгээ хийлгэсэн Булчингийн Дюшенний дистрофи оноштой гурван хүүхдийн хөдөлгөөний үйл ажиллагаа нэг жилийн ажиглалтын хугацаанд илт сайжирсан байна. Чанпины лабораторийн захирал, Хятадын Шинжлэх ухааны академийн академич Ше Шяолян LEAPER технологи нь ирээдүйд хүнд өвчтэй олон олон өвчтөнд тусална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Xinhua/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 23 цаг 23 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 23 цаг 27 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 23 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 23 цаг 37 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Өчигдөр 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Өчигдөр 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Өчигдөр 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Өчигдөр 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Өчигдөр 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Өчигдөр 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Өчигдөр 12 цаг 37 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Өчигдөр 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top