“Бий Контемпорари” арт галерейгаас "Contemporary series" хамтарсан үзэсгэлэнгээ тав дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү цуврал нь жилээс жилд цар хүрээгээ тэлж, Монгол болон олон улсын уран бүтээлчдийн оролцоотой орчин үеийн урлагийн чухал платформ болон хөгжсөөр иржээ. Мөн жил бүр байгаль орчин, экологийн өөрчлөлт, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг орчин үеийн урлагийн олон талт илэрхийллээр хөндөн, урлагийн хэлээр дамжуулан олон нийтийн анхааралд хүргэхийг зорьдог онцлогтой төсөл юм.
Энэ жилийн “Сүүлчийн зүүд/Уур амьсгалын өөрчлөлт” хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-нд нээж, нээлтээ хийж, уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтол, хүний хариуцлагын асуудлыг орчин үеийн урлагийн хэлээр эргэцүүлэн хүргэж байгаа аж.
Нээлтийн үеэр Алтай Таван Богд Өв Хамгаалах Сан-гийн хэрэгжүүлж буй “Сүүлчийн зүүд" баримтат киноны анхны Concept Trailer-ийг олон нийтэд анх удаа танилцуулсан нь үзэсгэлэнгийн онцлох үйл явдал байв.
Тус үзэсгэлэн 8 дугаар сарын 2-ныг хүртэл олны хүртээл болно.







