x

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна

Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд, Богд уулын өвөрт байгуулагдах Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Төслийн хүрээнд нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй хоногт 3000 м³ ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импэкс” ХХК гүйцэтгэж байгаа билээ. Одоогийн байдлаар барилга байгууламжуудын суурийн ажил бүрэн дуусаж, өрлөгийн ажил үргэлжилж байгаа буй бөгөөд цэвэр усны насосны системийн суурилуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
“Комфорт импекс” ХХК-ийн зөвлөх инженер Батчулуун хэлэхдээ “Цэвэрлэх байгууламжийг барихдаа бетон зуурмагийн үйлдвэрийг дэргэдээ ажиллуулдаг учир төсөл маань шуурхай бөгөөд хараат бус ажиллах боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар ажил маань 35 гаруй хувьтай, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. Мөн 10/4 дэд станцын барилгын ажил 90 хувь, Захиргаа аж ахуйн барилгын ажил 75 хувьтай байгаа. Материал татан авалт 75 хувьд хүрч, гадаад захиалгуудыг бүрэн хийж дуусгасан. Захиалагчийн өгсөн чиглэл, үүргийн дагуу технологийн дагуу ажлаа явуулж байна” гэв.

Тус цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор 35-40 мянган хүн амын ахуйн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай болох бөгөөд цэвэрлэх байгууламжаас гарах усыг 98 хувь хүртэл гүн цэвэршүүлж, хөрсөнд шингээлгүйгээр 8.8 км-ийн зайд голын урсгалд нийлүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчмын шувуу, мал, амьтнаас үүдэх эрсдэлийг бууруулж, нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангах ач холбогдолтой.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 30 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 5 цаг 55 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 6 цаг 9 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 6 цаг 12 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 6 цаг 15 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 6 цаг 33 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 8 цаг 18 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 8 цаг 19 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 8 цаг 30 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 10 цаг 26 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 11 цаг 59 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top