x

Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ

/Kazinform/. Европын Холбооноос (ЕХ) Оросын эсрэг авсан 21 дэх хориг арга хэмжээ 23-ны пүрэв гаригт ЕХ-ны Зөвлөлийн албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болжээ.

Мөн өдөр гаргасан Европын Комиссын мэдэгдэлд дурдсанаар, эдгээр хориг арга хэмжээ нь ОХУ Украинд явуулж буй хууль бус дайнаа санхүүжүүлэх, энгийн иргэд, иргэний дэд бүтцэд халдах боломжийг улам хязгаарлах зорилготой байна.

21 дэх багцад багтсан ЕХ-ны хориг арга хэмжээ нь голчлон эрчим хүчний салбар, криптовалют зэрэг санхүүгийн үйлчилгээ, худалдаа, Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг хамарчээ.

Тус холбооны эрх баригчдын гаргасан хамгийн чухал шийдвэрүүдийн нэг нь Оросын газрын тосонд тогтоосон үнийн дээд хязгаарыг дахин нэг жилээр сунгах шийдвэр байв. Хэрэв ЕХ-ны гишүүн орнууд энэ асуудлаар тохиролцоонд хүрээгүй бол ддэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтийг дагаад үнийн дээд хязгаар автоматаар нэмэгдэх байсан юм.

Мөн анх удаа Оросын газрын тос боловсруулах салбарыг хоригт хамруулжээ. Тодруулбал, ОХУ-ын газрын тос боловсруулах гурван үйлдвэр, Беларусийн нэг томоохон үйлдвэр, Беларусийн газрын тосны бүтээгдэхүүнийг Орост борлуулдаг нэг компани, мөн одоо хэрэгжиж буй хоригийг тойрон гарахад тусалсан газрын тосны худалдааны таван компанид хориг арга хэмжээ авчээ. Түүнчлэн Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон гуравдагч орнуудад байрладаг тус улсын газрын тос боловсруулдаг үйлдвэрүүдтэй санхүүгийн болон бизнесийн ажиллагаа явуулахыг хориглох боломжтой болсон байна.

ЕХ-ноос мэдээлснээр, мөн Оросын "сүүдрийн флот"-д багтдаг 41 хөлөг онгоцыг шинээр хоригийн жагсаалтад оруулжээ. Үүнээс өмнө уг жагсаалтад нийт 632 хөлөг онгоц бүртгэлтэй байсан байна. Мөн ЕХ-ны гишүүн орнууд далайн ажиллагааны хүрээнд "сүүдрийн флот"-ын хөлөг онгоцыг саатуулсан тохиолдолд тээвэрлэж явсан ачааг хураан авах эрхтэй болжээ. Хураасан ачааг худалдаж, олсон орлогыг тухайн саатуулсан улсад шилжүүлэх боломжтой болсон байна.

"Оросын эдийн засаг дайн эхэлснээс хойших хамгийн сул үедээбайна. Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ өсөж, төлөвлөгдөөгүй орлого олж байгаа хэдий ч энэ нь Оросын эдийн засгийн улам гүнзгийрч буй бүтцийн сул талыг нөхөж чадахгүй" гэж Европын Комисс мэдэгджээ.

Шинэ багц хоригийн хүрээнд Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой 56 компанийг хоригийн жагсаалтад шинээр оруулсны 37 нь хол тусгалын "Гарпия" нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой компаниуд байна. Түүнчлэн ОХУ-ын хөгжүүлж буй Starlink-тэй адил хиймэл дагуулын холбооны систем хязгаарлалтад өртжээ. Мөн Оросын цэрэг-аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнд тавих экспортын хяналтыг чангатгасан байна.

Үүнээс гадна, Оросын сансар, нисэхийн салбар болон дрон үйлдвэрлэлд ашиглагддаг тодорхой төрлийн металл нунтаг, хайлш, мөн цахим дайны тоног төхөөрөмж зэрэг холбогдох технологийн экспортод хязгаарлалт тогтоожээ.

Салбарын хоригуудаас гадна 21 дэх багцын хүрээнд 48 хувь хүн, 170 хуулийн этгээдийг хоригийн жагсаалтад шинээр нэмсэн нь Украинд дайн эхэлснээс хойших хамгийн том өргөтгөл болсон гэж Европын Комисс онцолсон байна.

Хоригт ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Спортын сайд Михаил Дегтярёв, Олон улсын шатрын холбооны (FIDE) ерөнхийлөгч Аркадий Дворкович, "Оросын төмөр зам" компанийн ерөнхий захирал Олег Белозёров, ОХУ-ын Төв банкны дэд дарга Сергей Белов, "Газпром-Медиа Холдинг"-ийн ерөнхий захирал Александр Жаров зэрэг албан тушаалтнууд багтсан байна. Мөн "ЦМРБанк"-ны удирдах зөвлөлийн дарга Руслан Арефьев, "Диалог" бие даасан ашгийн бус байгууллагын ерөнхий захирал, Олон улсын баримт шалгах холбооны ерөнхийлөгч Владимир Табак, АФК "Система" компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Феликс Евтушенков нарт хориг тавьжээ.

Хоригийн жагсаалтад багтсан хувь хүн, байгууллагын Европын Холбооны нутаг дэвсгэр дэх бүх хөрөнгийг царцааж, мөн ЕХ-ны нутаг дэвсгэрт нэвтрэхийг хориглоно. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (169.197.83.34)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 07 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 0 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 9 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 15 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 24 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 28 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 22 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top