x

Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ

Улаан тэнгисээр нэвтэрч байсан Саудын Арабын нефть тээвэрлэгч хөлөг онгоцууд руу дайрсан гэдгээ Йемений хуситууд мэдэгдсэний дараа газрын тосны үнэ 5 дугаар сараас хойш анх удаагаа 100 доллароос давж өсжээ. Энэ тухай Kazinform агентлаг ВВС-гийн мэдээллээс эш татан уламжиллаа.

Хуситууд Encelia, Layla гэх хоёр танкер руу пуужин ба дроноор довтолсон нь Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлыг хурцатгаж, нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүсгэв.

Саудын Арабын SPA мэдээллийн агентлаг албан ёсны эх сурвалжаас эш татан мэдээлснийг үзвэл, хуситуудын цохилтод өртсөн Encelia танкерын урд хэсэгт гал гарсан байна. Далайн тээврийн эрсдэлийг менежментээр дагнасан Их Британийн Vanguard групп уг танкер халдлагад өртсөнийг баталсан бол Layla хөлөг онгоц руу дайрсан тухай мэдээлэл батлагдсангүй. Энэ бол Иранаас тусламж дэмжлэг авдаг хуситуудын бүлэглэл Саудын Арабын эсрэг “тэнгисийн бүслэлт” хийснээ зарласнаас хойших анхны дайралт юм. Дайралтын улмаас пүрэв гарагт Брент маркийн нэг баррель нефтийн үнэ 6 хувиар өсөж, 100 доллароос давсан байна.

Ираны тал Ормузын хоолойг хааснаас хойш Саудын Араб экспортолж буй нефтийнхээ 70 гаруй хувийг Улаан тэнгис дэх Янбу боомтоор дамжуулан тээвэрлэж байгаа юм. Хэрвээ хөлөг онгоцууд Баб-эль-Мандебын хоолойгоор дамжин Улаан тэнгисээс гарч чадахгүй бол Суэцийн сувгаар дамжих цорын ганц гарц үлдэж байна. Эл тохиолдолд тээвэрлэлтийн хугацаа хэдэн долоо хоногоор уртсаж, зардал эрс өснө.

Түүнээс гадна, Блүүмбэрг агентлагийн мэдээлэлд дурдсанаар, Оросын Хар тэнгисийн эрэг дэх Каспийн нефть дамжуулах хоолойн консорциумын терминалын үйл ажиллагаа зогссоны улмаас Казахстанд олборлолт буурсан, дэлхий даяар нефтийн нөөц буурсан, АНУ-Ираны мөргөлдөөн өргөжин даамжирч, Америкийн тал 12 хоногийн турш шөнийн цагаар Иранд цохилт өгсөөр байгаа нь үнэ өсөхөд нөлөөлжээ.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ саяхан OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 6 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 12 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 45 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 47 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 50 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 51 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 58 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 1 цаг 5 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 1 цаг 10 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 1 цаг 16 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 1 цаг 42 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 2 цаг 10 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 2 цаг 40 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 17 цаг 9 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 17 цаг 17 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 17 цаг 27 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 33 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 17 цаг 37 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 17 цаг 41 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top