x

ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин

/ТАСС/ Саяхан АНУ, Мексик, Канадад болж өнгөрсөн ДАШТ олон хөлбөмбөгчний чансаанд сайнаар нөлөөлж, тэдний зах зээлийн үнэлгээг багагүй өсгөлөө. Ингээд тоглогчдын шилжилт хөдөлгөөн, зах зээлийн үнэ цэн, тоглолтын статистик зэрэг мэдээллийг түгээдэг Transfermarkt цахим хуудасны хувилбараар ДАШТ-ий дараа дэлхийд хамгийн өндөр үнэлгээтэй болсон шилдэг 5 хөлбөмбөгчнийг танилцуулж байна.  

Эрлинг Холанд (Норвег)

Английн “Манчестер Сити” багийн довтлогч энэ залуу анх удаагаа ДАШТ-д оролцсон гэхэд өөрийгөө яруу тодоор харуулж чадлаа. Түүний хүчин зүтгэлийн ачаар Норвегийн шигшээ баг түүхэндээ анх удаа шөвгийн 8-д шалгарч, англичуудад нэмэлт цагт 1:2-оор хожигдлоо. Холанд 7 тоглолтод 5 гоол оруулж, 1 оновчтой дамжуулалт өгснөөр хэд хэдэн өвөрмөц амжилтыг тогтоосон юм. Өдгөө 26 настай тэрбээр яг энэ мөчид дэлхийн хамгийн өндөр үнэтэй /220 сая евро/ тоглогч болоод байна. Ийм үнээр түүнийг авахад харамсах зүйл үгүй ээ. Э.Холанд “МанСити”-гийн бүрэлдэхүүнд 198 тоглолтод оролцохдоо 162 гоол, шигшээ багийн бүрэлдэхүүнд 55 тоглолтод оролцохдоо 62 гоол оруулаад байгаа нь маш тогтвортой үзүүлэлт юм.

Ламин Ямаль (Испани)

19-хөн настайдаа дэлхийн аварга болсон энэ залуу ДАШТ-д бусдыг гайхшруулахаар сайн тоглоогүй бөгөөд 8 тоглолтод ганцхан гоол оруулж, ганцхан оновчтой дамжуулалт өгсөн юм. Гэхдээ “Барселона”-гийн тоглогч тэрбээр бэртлээ дөнгөж эдгээгээд ДАШТ-д оролцсон гэдгийг санах хэрэгтэй. Дөнгөж 19 настай энэ хүү хэдийн дэлхийн болон Европын аварга болсон нь түүний авьяас чадварыг илтгэн харуулж байна. Шилжилт хөдөлгөөний үе дэх Ямалын үнэлгээ 220 сая евро болж, Холандын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа ажээ. Ямал, Холанд хоёрын үнэлгээ тус бүр 20 сая еврогоор нэмэгдсэн байна.

Килиан Мбаппе (Франц)

“Реал”-ын довтлогч 27 настай энэ залуу хамгийн өндөр үнэлгээтэй хөлбөмбөгчдийн чансааг тэргүүлнэ гэж олон хүн бодож байсан болов уу. Гэвч түүнд ганцхан л зүйл саад болсон юм. Францын шигшээ баг хагас шигшээд испаничуудад 0:2-оор, хүрлийн төлөөх тоглолтод 4:6-аар англичуудад хожигдсон билээ. Гэсэн хэдий ч Мбаппе 8 тоглолтод 10 гоол оруулснаар энэ удаагийн ДАШТ-ий төдийгүй ерөөсөө тус тэмцээний түүхэн дэх /нийт 22 гоол/ шилдэг довтлогчоор шалгарсан юм. Түүний трансферийн үнэлгээ 20 сая еврогоор өсөж, 200 саяд хүрчээ.

Майкл Олисе (Франц)

Францын шигшээгийн өөр нэгэн тоглогч ДАШТ-д өөрийгөө гялалзтал харуулсан нь Майкл Олисе юм. “Бавариа” багийн жигүүрийн хагас хамгаалагч тэрбээр 8 тоглолтод 7 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлтээр ДАШТ-ий шилдгээр тодорсон юм. Ийнхүү Олисе дэлхийн гурван удаагийн аварга Пелегийн 1970 оны тэмцээний үеэр /6 оновчтой дамжуулалт/ тогтоосон дээд амжилтыг эвдлээ. “Реал”-ынхан түүнийг ихэд сонирхож байгаа бөгөөд хэвлэлүүдэд бичсэнээр Мбаппе эх орон нэгтнээ Мадридын клубт очихыг шаргуу хүчтэй ятгаж байжээ. Өдгөө Олисегийн үнэлгээ 20 сая еврогоор өсөж, 170 саяд хүрсэн байна. Хэвлэлүүдэд бичсэнээр, “Реал” баг түүнийг 200 саяар авахад бэлэн байгаа бололтой.  

Жүд Беллингэм (Англи)

“Реал”-ын хагас хамгаалагч энэ залуу өнгөрсөн улиралд тийм ч сайн тоглоогүй боловч ДАШТ-д нэр хүндээ өргөж чадлаа. Английн шигшээ баг сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа дэлхийн аваргаас медаль хүртсэн бөгөөд Беллингэм хүрлийн төлөөх тоглолтын гол баатар байлаа. Өдгөө 23 настай тэрбээр 8 тоглолтод оролцохдоо 7 гоол оруулж, 1 оновчтой дамжуулалт өгснөөр нэг ДАШТ-д оруулсан бөмбөгний тоогоор Хари Линекер, Харри Кейн нарыг гүйцэж түрүүлэв. ДАШТ-ий дараа үнэлгээ нь хамгийн ихээр өссөн тоглогчдын жагсаалтад Беллингэм эх орон нэгт Эллиот Андерсоны /+35 сая евро/ дараа 2 дугаарт бичигдэж байгаа юм. Түүний зах зээлийн үнэлгээ 160 сая еврод хүрчээ.  

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top