x

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байна. Чингэлтэй дүүрэгт 3815, Баянгол дүүрэгт 1185 өрхийг хийн халаалтад бүрэн шилжүүлсэн.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газар ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хийн түлш хэрэглэж эхэлсэн 5000 өрх шинэ хэрэглээндээ бүрэн дассаны дараа дараагийн шатны өргөтгөл, нэвтрүүлэлтийн ажлыг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газар олон улсын стандарт шаардлага хангасан, хийн найрлага тодорхойлох лабораторийн төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Энэ нь Монгол улсын хэмжээнд анхдагч бөгөөд бүх төрлийн хийн найрлагыг нарийвчлан тодорхойлж байна” гэв.

Айл өрхүүдэд БНХАУ-ын “Haier” болон “Hisense” компаниудад үйлдвэрлэсэн хийн зуухыг суурилуулж буй. Монгол инженерүүд бүтээсэн энэхүү зуух нь олон улсын NFPA стандартад нийцсэн, хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, аюулгүй ажиллагааны дээд түвшний хамгаалалттай, ашиглахад хялбар, агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай юм.

Төслийн хүрээнд хийн түлш борлуулах 25 цэг ажиллаж байна. 2026 оны нэгдүгээр сараас зургаан сарын 17 хүргэл 11365 баллон эргэлтэд оруулж, 308.4 тонн хийн түлш борлуулжээ.

2025 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийн байдлаар нийт 2080 тонн шингэрүүлсэн нефтийн хий импортолсон байна. Тус хий нь 98.8 хувийн цэвэр пропан хий юм.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 29 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 5 цаг 55 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 6 цаг 8 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 6 цаг 11 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 6 цаг 14 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 6 цаг 33 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 8 цаг 18 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 8 цаг 19 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 8 цаг 30 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 10 цаг 26 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 11 цаг 59 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top