x

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газраас Нийгмийн даатгалын хамралтын 2026 оны 5 дугаар сарын дүнгийн талаар цахим хурал зохион байгууллаа.

Хуралд Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын Бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Бямбадулам, Нийгмийн даатгалын хамралт, сайн дурын даатгал хариуцсан мэргэжилтэн Б.Бямбадэлгэр болон аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар, орлого, хамралтын хэлтсийн дарга нар, холбогдох байцаагч, мэргэжилтнүүд нийт 75 хүн оролцлоо.

2026 оны 5 дугаар сарын мэдээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 2,288.6 тэрбум төгрөг оруулахаас 2,350.8 тэрбум төгрөгийн орлого оруулж төлөвлөгөө 62,1 тэрбум төгрөгөөр давж 102,7 хувиар биелсэн дүнтэй гарлаа.

Шимтгэлийн орлогын төлөвлөгөө биелэхэд нийгмийн даатгалын хамралтын үзүүлэлтүүдийн өсөлт тодорхой нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал, нийгмийн даатгалд хамрагдсан ажил олгогчийн тоо 60,257 болж өмнөх оны мөн үеэс 845-аар, албан журмын даатгуулагчийн тоо 971,685 болж 10,982-оор, сайн дурын даатгуулагчийн тоо 140,983 болж 20,330-аар тус тус нэмэгдсэн дүнтэй байна.

Цахим хурлаар цаашид хамралтыг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон, холбогдох чиглэл өглөө гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 34 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 8 цаг 59 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 13 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 16 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 18 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 37 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 22 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 23 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 34 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 30 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 3 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top