x

Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дараах зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна:

1.Тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "… гэр хорооллыг орон сууцжуулах …", 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад ""гэр хорооллыг орон сууцжуулах" гэж нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөлт хийгдсэн талбайд гэр хорооллыг барилгажуулах үйл ажиллагааг;" гэж заасан нь Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 2, 3, 4 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх;

2.Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад ""нийгмийн зайлшгүй хэрэгцээ" гэж нийтийн эрх ашиг, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах суурь хэрэгцээг хангах зориулалттай нийтээр ашиглах нийгмийн суурь үйлчилгээний барилга байгууламж, тэдгээрийн шугам, сүлжээ, инженерийн дэд бүтцийг;" гэж заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх;

3.Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.18 дахь заалтад "гэр хорооллыг орон сууцжуулах.", 10.4 дэх хэсэгт "Энэ хуулийн 10.3-т заасан дэмжлэгийг авсан тохиолдолд бусад өмчлөгч, эзэмшигчийн газрыг энэ хуулийн 10.7-д заасан журмын дагуу нөхөх олговрыг олгох болон газар албадан чөлөөлөх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргана." гэж заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3, Зургадугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх;

4.Тус хуулийн 10.3 дахь хэсэгт "… 70-аас доошгүй хувийн дэмжлэгийг …", 10.7 дахь хэсэгт "Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журмыг Засгийн газар батална." гэж заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3, Зургадугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх;

5.Тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт "… аль нэгийг …", 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "… Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор …" гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 4 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх;

6.Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "… эрх бүхий этгээд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.2.4-т заасан газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын зориулалттай …", 12.2 дахь хэсэгт "… 14 хоногийн дотор өөрийн зардлаар …", 12.5 дахь хэсэгт "Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 12.2-т заасан хугацаанд үнэлгээ хийлгээгүй бол энэ хуулийн 12.1-д заасан үнэлгээг хүлээн зөвшөөрсөнд тооцно." гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх.

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", 3 дахь хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.", Зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно.", Долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна." гэж заасан болно. Түүнчлэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь заалтад "эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;", 3 дахь заалтад "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;", 4 дэх заалтад "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", 2 дахь хэсэгт "Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө." гэжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн цэц

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 5 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 10 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 1 цаг 9 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 1 цаг 13 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 1 цаг 37 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 1 цаг 39 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 1 цаг 43 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 1 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 2 цаг 3 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Уржигдар 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Уржигдар 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Уржигдар 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Уржигдар 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Уржигдар 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Уржигдар 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Уржигдар 12 цаг 37 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top