x

Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу

Нийслэлийн ногоон бүсийн ой, гол нуур орчмоос нялх төл болон ангаахайг авран хамгаалах нэрийдлээр байгаль хамгаалагчдад хүргэх, дуудлага өгөх тохиолдол нэмэгдэж байгаа аж. Иймээс иргэд зэрлэг амьтдын үр төлд хүрэлгүй, тайван орчинд нь үлдээж, байгалийн жамаар өсөж бойжих боломжийг нь хадгалан хамгаалахыг Нийслэлийн Байгаль Орчны Газраас уриаллаа.

Туруутан амьтад нялх төлөө араатан амьтны дайралт болон бусад аюулаас (хүн зэрэг) хамгаалахын тулд өтгөн шигүү сөөг, өндөр өвс, модлог ургамал бүхий далд газарт нууж орхидог байна.

Манай орны ой, ойт хээрийн бүсэд идээшин амьдардаг халиун буга, хандгай, бор гөрөөс, баданга хүдэр зэрэг туруутан амьтад нялх төлөө 2–3 долоо хоногийн турш нууж, тодорхой хугацаанд очиж хөхүүлэн асардаг онцлогтой. Энэ хугацаанд төл нь борвио тэнийлгэж, эхийгээ даган идээшилж, араатан амьтнаас зугтаж чадах хүртлээ нуугдан хэвтэж хамгаалах инстинкт буюу гадаад, дотоод орчны өөрчлөгдөхөд ухамсарласан зорилгогүйгээр хариу хийж чадах амьтны төрөлх чанар байдаг.

Эх болоод төл нь хоорондоо ихэвчлэн үнэр, дуу авиагаар харилцан биесээ олдог бөгөөд эх амьтан төлөө хөхүүлсний дараа түүнээсээ холдон явж, ангууч амьтдын анхаарлыг өөртөө татан, нуусан төлөөсөө аюулыг холдуулдаг онцгой зан төлөвтэй. Мөн аюул ойртсон үед эх амьтан дагаж яваа төлөө нуун, өөрөө холдон зугтаж махчин амьтдыг төөрөгдүүлэх тохиолдол ч бий.

Үүнтэй адил усны шувууд ч үр төлийнхөө аюулгүй байдлыг хамгаалах төрөлхийн онцлог зан үйлтэй байдаг. Манай орны нуур, гол мөрөн, намгархаг газрын орчимд үүрлэдэг хун, нугас, галууны овгийн усны шувууд ангаахайгаа өтгөн зэгс, шагшуурга, усны ургамал бүхий нуугдмал орчинд дагуулан өсгөдөг. Аюул ойртох үед эх шувуу гэмтсэн мэт дүр эсгэн холдон нисэж, махчин амьтан болон хүний анхаарлыг өөртөө татаж, ангаахайгаа нуугдах боломж олгодог байна. Зарим ангаахай аюул мэдрэх үед хөдөлгөөнгүй болж, өвс ургамал дунд далдран хэвтдэг нь тэдний хамгаалах чухал арга юм.

Иймд ой, хээр, нуурын эрэг орчмоор аялж, амарч явахдаа зэрлэг амьтны төл, шувууны ангаахайтай таарвал "эхээсээ төөрсөн" гэж ойлгон авч явахгүй байх, хөөх барихгүй байхыг анхаараарай. Ихэнх тохиолдолд тэд эхийнхээ заавраар нуугдан хэвтэж, аюул өнгөрөхийг хүлээж байдаг. Сайн санааны үүднээс төл амьтан, ангаахайг байгалиас нь авч явах, гэртээ тэжээх, эсвэл өөр газарт хүргэх нь тухайн төл амьтны амьд үлдэх боломжийг эрс бууруулж, үхэлд хүргэх аюултай байдаг.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль Орчны Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top