Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор далан, суваг шуудуу, ус зайлуулах хоолой бүхий газруудад үзлэг, шалгалт хийв.
Үзлэг, шалгалтаар дүүргийн менежер Э.Чинзориг, Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон, Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Гантөмөр нар 14, 15, 16, 18, 19, 20 дугаар хороонд ажиллаж, үерийн ус зайлуулах барилга, байгууламж болон хүчитгэх шаардлагатай эрсдэл өндөр байршлыг тэмдэглэлээ гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.



