x

ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч ноён Халид Шарифитай уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай нягт хамтран ажиллаж, хүн ам, гэр бүл, жендэрийн эрх тэгш байдал, залуучууд, эмэгтэйчүүдийн хөгжил, хамгааллын чиглэлээр бодлогын болон техникийн дэмжлэг үзүүлж үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн.

Уулзалтаар НҮБ-ын Хүн амын сантай тогтоосон үр дүнтэй түншлэлээ бэхжүүлж, хүн ам, гэр бүл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон.

ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, "Монгол Улсад төрөлт, гэрлэлтийн түвшин буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна. Насжилт нэмэгдэж, алслагдмал хөдөө орон нутаг дахь залуучуудын жендэрийн тэгш бус байдал зэрэг хүн ам зүйн хувьд олон чухал асуудал тулгамдаж байгааг дурдаад дараах чиглэлээр цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Үүнд:

Гэр бүлийн тухай хууль болон Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, дагалдах дүрэм журмыг боловсруулах, олон нийтэд сурталчлах; ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр ажиллах,

Гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрүүдийг үнэлж, шинэчлэх;

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, асаргаа халамжийн ажлын үнэлгээг бодлогод тусгах чиглэлээр ажиллах;

Жендэрт суурилсан болон технологид суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогч хамгааллын тогтолцоог бэхжүүлэх;

Хөдөөгийн болон малчин эмэгтэйчүүдийн хөгжил, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр хамтарсан санаачилга хэрэгжүүлэх зэрэг болно.

Халид Шарифи яамнаас дэвшүүлсэн бодлогын зорилтууд Хүн амын сангийн тэргүүлэх чиглэлүүдтэй яв цав нийцэж байгаа тул бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Ялангуяа ГБХНХЯ-наас тавьсан хүсэлтийн дагуу Хүн ам зүйн хэтийн төлөв тодорхойлох судалгаа шинжилгээний ажлыг ҮСХ-той хамтран хийнэ. Зөвхөн тоо гаргаад орхих биш, бодлогын шийдэл тодорхойлж, зөвлөж ажиллахыг зорино гэлээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 33 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 8 цаг 58 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 12 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 15 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 17 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 36 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 21 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 22 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 33 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 29 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 2 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top