x

Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-т өнөөдөр ажиллалаа. Тус төвийн захирал Ч.Хувьзаяа байгууллагын үндсэн чиг үүрэг, замын хөдөлгөөний удирдлага, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагаа, дата төвийн өнөөгийн нөхцөл байдал, төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, санал солилцов.

Замын хөдөлгөөний удирдлагын төв нь замын хөдөлгөөний гэрлэн дохиог нэгдсэн удирдлагаар хангаж, оновчтой зохион байгуулах үндсэн үүрэгтэй, түгжрэлийг бууруулахад зохих хэмжээнд оролцдог төв байгууллага юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2606 камер ажиллаж байна. Камерын хяналтыг есөн дүүргийн теле камерын дэд хяналтын төв болон нийслэлийн Теле камерын нэгдсэн удирдлагын төв хариуцдаг.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах зорилгоор Улаанбаатарыг ухаалаг хот болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, замын хөдөлгөөний удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, мэдээллийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлж, тээврийн ухаалаг системийг өргөжүүлэхээ уулзалтын үеэр онцоллоо.

Тодруулбал, нийтийн тээврийн систем, камерын хяналт, замын хөдөлгөөн, зогсоолын мэдээлэл, онцгой байдал, холбоотой төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгээд, хиймэл оюун болон дүн шинжилгээ ашиглан илүү үр ашигтай удирдлагаар хангах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 34 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 8 цаг 59 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 13 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 16 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 18 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 37 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 22 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 23 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 34 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 30 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 3 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top