x

Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өртөв

Мягмар гаригийн шөнө Украины нисгэгчгүй онгоцнууд ОХУ-ын нийслэл Москва хот болон түүний ойр орчмын бүс нутагт халдсан нь урьд өмнө гарч байгаагүй үйл явдал болжээ. ОХУ-ын батлан хамгаалах яам Москва мужийн нутагт 20 дрон, бусад найман мужийн нутагт нийт 124 дрон устгаснаа мэдээлсэн байна.

21 сая гаруй хүн оршин суудаг Москва хот болон Москва муж нь ОХУ-ын хүн ам хамгийн нягт төвлөрсөн бүс нутаг юм. Халдлагын үеэр дронууд  Раменское дүүргийн орон сууцнуудыг мөргөж, гал түймэр гарсны улмаас 46 настай нэг эмэгтэй амь үрэгдэж, гурван хүн шархадсаныг Москва мужийн захирагч Андрей Воробёв мэдээлжээ.

Москва мужийн Раменское дүүрэг Кремлийн ордноос зүүн өмнө зүгт 50 км зайд оршдог. Халдлагын үеэр Москва хотын дөрвөн нисэх буудлын гурав нь зургаагаас дээш цагаар хаагдаж, 50 орчим нислэгийг өөр буудлууд руу буцаажээ.

"Дроны энэхүү халдлага нь Украины эрх баригчдын үнэн дүр төрхийг харууллаа" хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн байна.

“Орон сууцны хороололд шөнийн цагаар довтлох нь цэрэг дайны үйл ажиллагаатай ямар ч холбоогүй. Киевийн дэглэм мөн чанараа харуулсаар байна. Тэд бол манай дайсан. Тиймээс бид өөрсдийгөө ийм үйлдлээс хамгаалахын тулд цэргийн тусгай ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой” гэж тэр мэдэгджээ.

Мягмар гаригийн шөнө Оросын тал бас Киев хот руу 46 дроноор довтолсны 38-ыг нь устгаснаа Украины зэвсэгт хүчин мэдээлсэн байна.

Украины талаас ОХУ-ын найман мужийн нутагт дроноор довтолсноос Брянск муж хамгийн олон буюу 70 гаруй нисгэгчгүй онгоцны халдлагад өртжээ.

Оросын арми сүүлийн хоёр жил, хагасын хугацаанд Украины нутаг дэвсгэрт олон мянган пуужин, дроноор довтолж, хэдэн мянган энгийн иргэний амийг хөнөөж, эрчим хүчний болон иргэний дэд бүтцүүдийг сүйтгэсэн. Харин Оросын томоохон хотууд дайны гамшгаас хол байсан юм.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    өмхий украйнууд үхэж дуусаасай!
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 7 цаг 39 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 48 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 7 цаг 53 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 10 цаг 23 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 10 цаг 32 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 10 цаг 35 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 11 цаг 17 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top