x

Иргэдийн хүчтэй эсэргүүцэл, хэвлэл мэдээллийнхний хашгираан хэрэгтэй

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх айлчлал маргааш эхэлнэ.  Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулагдсаны 75 жилийн ойд зориулан хийж буй гэх уг айлчлал зарлагдсан цагаасаа эхлэн олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна.

Үүн дээр өнгөрөгч баасан гаригт Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсвийн төсөл, үүнд багтсан III цахилгаан станцыг 1,35 тэрбум еврогоор өргөтгөх тухай мэдээлэл  нэрмээс болж, өнгөрөгч амралтын өдрүүдийн хамгийн том дуулиан байлаа.

Энэ төсөл нь 2012-2016 онд АН засгийн эрх барьж байхдаа “Чингис” бондоор /1,5 тэрбум доллар/ хэрэгжүүлсэн бүх төслийн нийт өртөгтэй дүйцэж байгааг ажиглагчид дүгнэж, “Энэ бол цахилгаан станцын өргөтгөл биш, ОХУ-ын Украинд хийж буй дайныг санхүүжүүлэх төсөл байна” хэмээн шүүмжлэв.

Шүүмжлэгчдийн дунд улс төрийн өндөр албан тушаал хашиж явсан МАН-ын зарим лидерүүд, нийгэмд нэр нөлөө бүхий эрхмүүд ч багтсан байна. Тухайлбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр:

-“Английн M Power компани манайд 500+250 МВт станцыг Шивээ Овоод $1,2 тэрбумаар барья гэж 2018 онд хэлж байв. Хамгийн чухал нь 1 КВт-ын үнэ нь 6,9 cent гэдгээ батлаж байв. Одоо манайд хамгийн хямд нь 8,9 cent байгаа гэсэн. Алдагдсан боломж” хэмээн харамссан бол нийтлэлч Б.Баабар:

-“Оросууд энд ямар ч 3-р цахилгаан станц янзлах гээгүй, ямар ч атомын цахилгаан станц барьж өгөх гээгүй, ямар ч хийн хоолой барих гээгүй, ямар ч тусламж өгөх гээгүй, бидний өөр бусад оронтой холбоо тогтоох гэсэн, бие даах гэсэн санаархлыг л таслах гэж тэнэгээр нь далимдуулан шилний цаанаас чихэр долоолгож байна. Сүх далайтал үхэр амгалан гэдэг. Байнга сүхдүүлсээр байтлаа талархаад байдаг хүрэл зүрхтэй ард түмнийг юу гэж нэрлэдэг юм бол?” хэмээн жиргэсэн байна.

Товчхондоо “Оросууд 1,35 тэрбум еврогоор 300 МГВ станцын өргөтгөл хийнэ” гэсэн нь “ОХУ-ын Ерөнхийлөгч Монголд айлчилна” гэснээс илүү дуулиан, илүү их эсэргүүцэл, шүүмжлэлийг дагуулав. Үнэн хэрэгтээ энэ бол ОХУ манай улсыг эрчим хүчний хараат байдлаас гаргах сонирхолгүй байгаагийн шууд илрэл, нэг төрлийн тулган шаардлага, заналхийлэл гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байна. Айлчлалын талаар дуугарч буй нийгмийн идэвхитэй бүлгийн хувьд шүү дээ.

Гэвч харамсалтай нь төр, засгийн түвшинд эсрэгээрээ, Оросын талыг аялдан дагалдах байдалтай байгааг өргөн барьсан төслөөс харж болно.

Уг нь бол өмнөх парламентын үед баталсан Үндсэн хуулийн өөрчлөлт, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлж, сонгуулийн тогтолцоогоо өөрчилсөн зэрэг нь хууль тогтоох байгууллагад олон намын төлөөллийг оруулж, хүчтэй сөрөг хүчинтэй болж, нэг нам дангаар ноёлох байдлыг хална. Ингэснээр эрх мэдэл хуваагдаж, иргэдийн хяналт сайжирч, хүн ам цөөн, жижиг эдийн засагтай, хөгжил буурай орны хувьд эдийн засгийн болон улс төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах, хараат бусаар, бие даасан бодлого явуулах боломжтой юмаа гэж тооцож, ийм шалтгаанаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байв.

Гэвч бүх зүйл санасанчлан болсонгүй. Хамгийн түрүүнд парламентад хоёр дахь олон суудлыг авсан АН болон түүний дараа орсон ХҮН эрх баригч намтай хамтарч Засгийн газарт орсноор улс төрийн сөрөг хүчин буюу эрх баригч намын бодлогыг сөрөх хүчгүй болов. Тэгээл шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд дотор хүртэл “Эгийн гол, Шүрэнгийн станцыг Оросын тал хүлээн зөвшөөрөхгүй”, “Хийн хоолой барих ажлыг Засгийн газрын хөтөлбөрт тусгаагүйд Оросууд бухимдалтай байна” гэх мэтээр ил тодоо ярьж эхэлнээс үзвэл Монголын улс төрд Оросын нөлөө байсаар, Оросын талыг баримтлагчид улам олширсоор байна. Шуудхан хэлбэл, өнгөрсөн удаагийн сонгуульд монголчуудаас гадна оросууд нөлөөлөх байдалтай оролцжээ гэсэн үг.

Б.Баабарын хэлсэнлэн “хийн хоолойг Монголоор дайруулах, атомын цахилгаан станц барьж өгөх” гэх мэт нь Оросын талын бодлого биш гэдгийг олонхи нь хүлээн зөвшөөрч байгаа ч эрх барих түвшинд энэ тал дээр бие даасан бодлого явуулах чадамжгүй хэвээр, улам л хараат болсоор байна. ҮАБЗ-ийн гурван гишүүн нь нэг намынх, улс төрийн хамгийн том сөрөг хүчин нь эрх баригч намдаа худалдагдсан байдалтай байгаа нөхцөлд өөрөөр байх ч боломжгүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд 2023 оны Ерөнхийлөгч Макроны айлчлалын үеэр Франц улстай атомын цахилгаан станц дээр хамтрахаар болсон ч үүний дараа Монголд ирсэн Оросын Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогчийн айлчлал энэ асуудлаар “тэг” зогсолт хийхэд хүргэсэн билээ.    

2025 оны төсвийн төсөлд туссан 300 МГВ-ийн станцын өргөтгөлийн ажлыг ч гэсэн Засгийн газар өөрийн санаачилгаар оруулаагүй, Оросын талын шахалт дарамтанд орсон байх магадлалтай юм. Өвгөн зохиолч, нийтлэлч Ц.Дорготовын бичсэнчлэн “У.Хүрэлсүх В.Путиныг урьсан уу, эсвэл цаадах нь уриулсан уу?” гэдэг ч эргэлзээтэй асуулт.

Өмнө нь монголчуудын олонхи нь “МАН-ын одоогийн дарга нар өмнө энэ намыг байгуулж өгсөн Орос “ах” нарынхаа нөлөөнөөс гарч чадаагүй байна, чадахгүй юм байна” гэж шүүмжилдэг байсан бол өнөөдөр АН-тай хамтарч Засгийн газраа байгуулсан, “Улс орны эрх ашгийн төлөө намын эрх ашгийг хойш тавина” гэсэн энэ үед Оросуудын шахалт улам нэмэгдсээр байгаа нь нийгэмд улам их түгшүүрийг бий болгож байна.

Тиймээс ирэх өдрүүдэд намын, төрийн гэхээсээ илүү олон нийтийн дуу хоолой, эсэргүүцэл, шүүмжлэл, хэвлэл мэдээллийнхний оролцоо, чанга тод хашгираан хэрэгтэй болж байна. Путин Монголд ирдгээрээ ирнэ. Ирээд явсны дараа “Монголчууд Оросын нөлөөнд байхыг эсэргүүцэж байна”, “Монгол чинь хараат бус хэвлэл мэдээлэлтэй, иргэд нь эрх чөлөөтэй, ардчилсан улс юм байна” гэдэг баримт, бодит үнэлэмжийг дэлхий нийтэд үлдээх нь илүү чухал юм байна. Тэгж байж дэлхийн хамтын нийгэмлэгийн улсууд бидний талд зогсоно, бидэнд анхаарлаа хандуулна.

Улс төр судлаач О.Чулуунбилэг хэлсэн байна. Хоёр хэт том тоталитар хөрштэй жижиг ардчилсан улс дэлхийд Монголоос өөр байхгүй. Ийм хүнд нөхцөлд геополитикийн дарамтыг төр дангаараа даахгүй, Иргэдтэйгээ, сөрөг хүчнүүдтэйгээ нийлж байж л даван туулна. Тиймээс бүгд дүрээ хуваарилцгаая. Иргэд нь эсэргүүцье. “Манайх ардчилсан улс болохоор иргэд байнга жагсаж байдаг юм” гэж Путинд манай Ерөнхийлөгч хэлэг. Олон улсад ч “Монгол эсэргүүцэлтэй байгаа” гэж харагдаг.

Өмнө нь Оросын төрийнхний хийсэн айлчлалын үеэр Украины дайныг эсэргүүцэж жагссан маш олон залуусыг манай дарга нар цагдаагийн хүчээр барьж саатуулж, хорьж шийтгэж байсан. Гэвч энэ удаагийн асуудал бол Орос, Украины хоорондын биш, Монголын, монголчуудын эрх ашгийн асуудал. Үүн дээр л дээр, дооргүй хүч нэгтэй байцгаая.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.68.18)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 11 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 2 цаг 12 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 2 цаг 45 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 3 цаг 59 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 4 цаг 16 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 4 цаг 57 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 5 цаг 13 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 5 цаг 20 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 5 цаг 30 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 5 цаг 52 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 5 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 2 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 6 цаг 6 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 6 цаг 27 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 6 цаг 42 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 7 цаг 3 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 7 цаг 23 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 7 цаг 30 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 7 цаг 36 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 7 цаг 43 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 7 цаг 49 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ...
Top