x

Их Британийн хамгийн баян гэр бүл энэтхэг ажилчдын хөдөлмөрийг мөлжсөн хэргээр Швейцарын шүүхээс ял сонслоо

Швейцарын шүүх өчигдөр буюу Баасан гарагт Их Британийн хамгийн баян гэр бүлийн дөрвөн гишүүнд хорих ял оноожээ.

Тэднийг Женев хот дахь харшдаа Энэтхэгээс ирсэн ажилчдын хөдөлмөрийг мөлжиж байсан гэж буруутгасан байна.

Хиндуягийн гэр бүл нь Сандэй Таймс сонины тооцоолсноор 37 тэрбум фунт стерлингийн ($47 тэрбум) хөрөнгөтэй бөгөөд энэ нь тэднийг Британийн хамгийн баян гэр бүл болгодог юм.

Өрхийн тэргүүн Пракаш Хиндуя болон түүний гэргий Камал Хиндуя нар тус бүр дөрвөн жил, зургаан сарын хорих ял сонссон байна. Тэдний хүү Ажая болон бэр Намрата нар тус бүр дөрвөн жилийн хорих ял сонсжээ.

Тэднийг цагаачдын эмзэг байдлыг далимдуулан бага хэмжээний хөлсөөр гэртээ ажиллуулж байсан гэж шүүх дүгнэсэн байна.

зураг

“Ажилчдын туршлага, мэдлэггүй байдлыг ашигласан. Тэд бага боловсролтой, бүр огт боловсролгүй тул эрхээ хамгаалах талаар ямар ч ойлголтгүй байсан” гэж шүүгчдийн тэргүүн Сабина Маскотто шийдвэртээ дүгнэжээ.

Хиндуягийн гэр бүл хувиа хичээж, олз ашиг олох сэдлээр ажилчдын хөдөлмөрийг мөлжиж байсан гэж үзсэн байна.

Шүүх хуралд Хиндуягийн гэр бүлийнхнээс оролцоогүй бөгөөд өмгөөлөгч нь шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.

Швейцарын шүүх тэдэнд хүний наймааны хэргээр илүү хатуу шийтгэл оноож болох байсан ч ажилчид нь хууль бус цагаачид байсан үндэслэлээр ялыг хөнгөрүүлсэн байна.

Хиндуягийнхан төрөлх Энэтхэгээсээ гэрийн үйлчлэгч нарыг Швейцарт авчирч ажиллуулахдаа паспортыг нь хураан авч байжээ.

Тэднийг “нохойдоо ажилчдаасаа илүү их мөнгө зарцуулдаг” гэж прокурор Ив Бертосса буруутгасан юм.

Тухайлбал Хиндуягийнхан гэрийн ажилчин тус бүрд сарын 220-440 франк ($250-$450) төлдөг байсан нь зах зээлийн ханшаас 90 хүртэл хувиар бага байжээ.

“Хиндуягийн дөрвөн шүүгдэгч ажилчдынхаа сул талыг мэдэхийн хажуугаар Швейцарын хуулийг бас мэддэг байсан” гэж шүүгч Маскотто хэлсэн байна.

Эхлээд гурван цагаач ажилчин шүүхэд гомдол гаргахад Хиндуягийн гэр бүл тэдэнтэй тохиролцсоноор хэрэг хаагдаж байжээ.

Гэвч прокурорууд үүнийг ноцтой тохиолдол гэж үзээд хэргийг үргэлжлүүлэн шалгасан байна. Швейцараас зугтах эрсдэлтэй тулд Ажая, Намрата нарыг нэн даруй хорих шийдвэр гаргах хүсэлтийг прокурор Бертосса шүүхэд гаргажээ.

Камал Хиндуя одоо эмнэлэгт хэвтэж, бусад гурав нь түүний дэргэдээс холдох боломжгүй байгаа гэсэн үндэслэлээр шүүх прокурорын хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна.

Өрхийн тэргүүн, эзэгтэй нар 78 ба 75 настай хүмүүс бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд эхнээс нь оролцоогүй юм.

“Бид боолуудтай ёс бус харьцсан асуудлаар маргаагүй. Үнэндээ ажилчид илүү дээр амьдрал санал болгосон Хиндуягийн гэр бүлд талархаж байсан” гэж өмгөөлөгч Николас Жандин шүүх хурлын үеэр хэлжээ.

Хиндуягийн гэр бүлийн эзэмшдэг Hinduja Group нь дэлхийн 38 улсад газрын тос, байгалийн хий, банк санхүү, эрүүл мэндийн зэрэг салбарт бизнес эрхэлдэг бөгөөд 200,000 орчим ажилтантай юм байна.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 5 цаг 36 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 46 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 5 цаг 50 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 8 цаг 20 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 8 цаг 29 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 8 цаг 32 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 9 цаг 14 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top