x

УИХ-ын сонгуулиар "дайн", "геополитик" ярьж буй нэр дэвшигчид

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-26 хүртэл үргэлжилж, нам эвсэл, нэр дэвшигчид сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулна. 

Сонгогчидтой уулзах үеэр нэр дэвшигчид дайн болон геополитик гэх үгийг хэрхэн ашиглаж суртал ухуулга хийж байгаа талаар мэдээлэл хүргэж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төвийн бүсийн сонгогчидтой уулзах үеэр "Өмнөх сонгуулиуд энхийн цагт болдог байсан. Энэ удаагийн сонгууль ОХУ дайнтай, цар тахлын дараах, Газын зурвас гэсэн олон газар дайн байлдаантай цаг үед болж буйгаараа онцлогтой. 

Ийм ч утгаараа энэ удаагийн сонгуулийг зөвхөн Монгол улсын хил дотор болж байгаа гэж бодож болохгүй. Улс, хил дамнасан технологийн маш томоохон нөхцөл байдал, дэлхийн хүчтэй гүрнүүдийн сөргөлдөөний талбар болсон томоохон улс төрийн нөхцөл байдлын дунд болж байна. 

Том гүрнүүдийн сөргөлдөөний дунд хөгжиж буй улс орнууд хүнд хэцүү нөхцөл байдалд орсон байдгийг дэлхийн түүх нотолдог. Дэлхийн нэгдүгээр дайны үеэс эхэлсэн энэхүү нөхцөл байдал хоёрдугаар дайн дуусах үед бидний мэдэх Герман, Солонгос улс дундуураа хоёр хуваагдсан. 

Тийм ч учраас дэлхий дахинд маш том хэмжээний өөрчлөлт авч ирэх улс төрийн сонгуулийн өмнө ирлээ. Энэ жил дэлхийн 62 улсад улс төрийн сонгууль болж байна.

Энэхүү 62 улсын сонгуулийн дараа дэлхийн газрын зураг өөрчлөгдөх хэмжээний нөхцөл байдал үүсэж болзошгүй гэдгийг олон улсын судлаач нар анхааруулсан.

Өмнөх сонгуульд МАН ялахын төлөө ордог байсан. Энэ удаад МАН ялагдах ямар ч эрхгүй гэдэг утгаар сонгуульд орж байна" хэмээн ярьжээ.

Мөн ерөнхийлөгч асан Х.Баттулга Булган аймгийн сонгогчидтой уулзах үеэр "Өнөөдөр дэлхий дахины байдал ямар байгааг хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж байгаа байх. Хойд хөрш дайн, дажинтай байна.

Урд хөрш эдийн засгийн талаараа дэлхийн том гүрнүүдтэй байлдаад эхэлсэн. Бид хаана нь хэнтэй яаж оролцох юм бэ гэдэг түүхэн сонголт давхар явж байгаа шүү" гэжээ.

Түүнчлэн шадар сайд С.Амарсайхан өнөөдөр бөхчүүдэд цол олгох үеэр "М.Бадарч панангин хэрэглэсэн гэж хүн итгэхийн аргагүй сонин юм ярьж үндэсний өв соёлоо сулруулж болохгүй. 

Ялангуяа олон улсад геополитикийн асуудал хурцадмал байгаа. Томоохон улс орнуудын геостратегийн байр суурь ойлгомжгүй, тодорхойгүй огцом өөрчлөгдөж байна.  Дэлхий ертөнцөд энх тайван, аюулгүй байдал эрсдэлтэй бөгөөд тогтворгүй байгаа. 

Цаашилбал хөгжингүй улс орнууд мэдээлэл технологи, хиймэл оюун ухаан, биотехнологи, амьтны болон байгалийн гаралтай вирусийн хувьсал гээд асар олон эрсдэл монголчуудын өмнө байгаа. 

Энэ цаг үед монгол түмэн цаашид хэрхэн оршин тогтнох вэ гэх асуулт монгол хүн бүрийн оюун санаа зүрх сэтгэлийг тогшиж байна" гэв.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 7 цаг 42 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 51 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 7 цаг 56 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 10 цаг 26 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 10 цаг 35 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 10 цаг 38 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 11 цаг 20 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top