x

“Манай улсын эрүүл мэндийн салбар өөрөө авлигын тогтолцоог дэмжигч болж хувирсан"

Өнөөдөр Ардчилсан намын дэргэдэх Эрүүл мэндийн салбарын бодлогын зөвлөлөөс дараах мэдээллийг хийлээ.

Анагаах ухааны доктор, профессор Н.Одонгуа "Сүүлийн жилүүдэд өвчлөл, нас баралтын тоо эрс нэмэгдэж байна. Гэтэл өвчлөлийн шалтгааныг тодруулах интервенц огтхон ч хийгдээгүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд 30-аад мянган хүн амбулаториор үзүүлсэн бол, 10 мянган хүн амьсгалын замаар нэмэгдэж өвчилсөн, нэг жилд зуу, зуугаар шинэ хавдрууд үүсэж байна. Үүний шалтгаан нь юу гэхээр агаар, орчны бохирдолтой холбоотой юм. Үүнийг бид хуулиар зохицуулах бүрэн боломжтой" гэв.

Тодруулбал, Сум дээр байгаа хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар Улаанбаатар хот руу ирж байна. Үүнийг нь харсан үр, хүүхдүүд нь суманд амьдрахгүй гээд хот руу нүүдэллэж, цааш хотоос нүүдэллээд гаднын улс орон руу зорьж байгаа" гэдгийг онцоллоо.

Мөн тэрээр "Үүний хамгийн том эх үүсвэр нь эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмжийн асуудалтай холбоотой. Жилдээ бид 200 сая доллароор гаднаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар явж байна. Энэ мөнгийг дотооддоо үлдээхийн тулд “Монгол-Японы” эмнэлэг шиг чанартай эмнэлгийг дүүрэг, аймаг бүрд барих мөнгийг гадагш урсгаж байгаа”  хэмээн хэллээ.

Хүний их эмч Н.Болдбаатар "Ковидын үеэр төр маш олон оношлуур, тоног төхөөрөмж худалдан авалтыг хийж байсан. Үүний цаана танил талаараа шууд худалдан авалт хийдэг асуудал яригдана. Төрийн мөнгө, төсвийн мөнгө, татвар төлөгчид бидний мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулах нэрийдлээр гувчуулж байгааг онцоллоо. Тухайлбал эрүүл мэндийн салбарт зарцуулсан 1.4 их наядын төсөв хаана, юунд зарцуулагдав. Эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн сайд, дарга нарыг дагнасан ашиг сонирхлын сүлжээ бий болсныг ковидын үеэр илчлэн харуулсан. Ковид гарсан даруйд 1500 төгрөгийн амны хаалтыг 20,000 төгрөгөөр үнэлж байсан. Ковидоор өвчилсөн нэг өвчтөний эмчилгээний өртөг 8 сая байсан бол жилийн дараа 160,000 төгрөг болсон. Харин 1.5 жилийн дараа 70,000 төгрөг болсон. Гэвч үүнд хэн ч хариуцлага тооцоогүй" гэв.

Эрүүл мэндийн салбарын бодлогын зөвлөлийн гишүүн Ж.Отгонбаяр "Монгол Улсын бүртгэлээр бүртгэгдээд гэрчилгээ нь гарчихсан эм нь хэрэглэж болохгүй гээд дүгнэлт гарчихсаны дараа эмийн зах зээлээс эргээд татаж байх жишээний. Гэтэл цаана нь монгол хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа ч эрх мэдэлтнүүд хариуцлага тооцдоггүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 7 цаг 5 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 14 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 7 цаг 19 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 9 цаг 49 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 9 цаг 58 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 10 цаг 1 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 10 цаг 43 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top