x

Банкны аппликэйшнийг ашиглан иргэний хадгаламжийг татаж авсан гэмт хэргийг илрүүлжээ

Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас цагдаагийн байгууллагад шалгагдаж буй зарим онцлог гэмт хэргийн талаарх мэдээлэл хийлээ.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван: 

-"Сүүлийн үед кибер орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 98 орчим хувийг бусдын нэр дээр нээсэн арилжааны банкны данс ашиглаж үйлдэж байгаа, виртуал хөрөнгийн хэтэвч ашиглаж байгаа, бусдын нэр дээр нээсэн үүрэн холбооны утасны дугаар ашиглаж байгаа, олон нийтийн цахим сүлжээний хуурамч хаяг ашиглаж буй үйлдэл тогтоогдож байна. 

Тус хэлтэс байгуулагдсан цагаасаа хойш нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан 943 дуудлага мэдээлэл хүлээн авч 300-д нь нийт мөнгөн дүнгийн 60.1 хувьд буюу 1.7 тэрбум төгрөгийн банкны дансанд хязгаарлалт хийж ажилласан.

Дуудлага мэдээллийг хараад дүн шинжилгээ хийхэд иргэд голдуу байр, машин худалдаж авах болон сүүлийн хоёр сар өвс тэжээл худалдаж авах зэргээр цахим орчинд байрлуулсан хуурамч зард итгэн их хэмжээний мөнгө шилжүүлж, залилуулж байгаа тохиолдол түгээмэл гарсан. Үүнд иргэд анхаарна уу. 

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар он гарснаас хойш илрүүлсэн онцлог хэргүүдээс дурдвал: 

  1. 17 настай Монгол Улсын иргэн Ш нь "таны утсанд очих кодоо явуулна уу" гэх сошиал инженерингийн үйлдлийн аргаар буюу хууль бусаар 283 иргэний фэйсбүүк хаягийг авсан. Үүнээс мөрдөн шалгах ажиллагаа явуулаад 29 иргэнээс нийт 13 сая төгрөг шилжүүлж авсан нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
  2. Машин худалдах нэрээр цахим орчинд зар байршуулан иргэний банкны картны мэдээллийг ав байгаад "Токи" аппликэйшнд оруулж, дансан дахь мөнгийг нь хулгайлах боломжийг бий болгосон. Нэг ёсондоо финтек үйлчилгээ явуулж буй компаниудын цоорхойг ашиглан их хэмжээний мөнгө хулгайлах төрлийн гэмт хэргийг илрүүлсэн. Одоогийн байдлаар 100 иргэний фэйсбүүк хаягт халдлага үйлдэж, хувийн мэдээлэл буюу картных нь мэдээллийг авчихсан байна. Уг хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
  3. Арилжааны банкны ажилтан М нь нэр бүхий банкны аппликэйшний цоорхойг ашиглаад, иргэдийн цахим хэтэвчийг шинээр үүсгэн, доторх дансаар нь дамжуулан иргэний хадгаламжид байсан мөнгийг татаж авдаг ноцтой гэмт хэргийг илрүүлсэн.

Арилжааны банкууд болон банк санхүүгийн байгууллагатай холбоотой энэ төрлийн гэмт хэрэг ихээхэн бүртгэгдэх болсон тул иргэд хэтэвч, шаардлагагүй зээлийн аппликэйшнээ устгах шаардлагатайг анхаарна уу" гэлээ. 

Иргэд цахим залилангийн хохирогч болсноо мэдсэн үедээ цагдаагийн байгууллагын 102 утсанд хандахыг зөвлөж байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 6 цаг 33 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 42 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 6 цаг 47 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 9 цаг 17 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 9 цаг 26 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 9 цаг 29 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 10 цаг 11 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top