x

Намрын улиралд адууны махнаас татгалз

Монгол орон нь хуурай, эрс тэс уур амьсгалтай учраас монгол малын мах бүлээн чанартай, шингэхэд хялбар байдаг. Махыг улиралдаа зохицуулан хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Тухайлбал, өвлийн улиралд хүний ходоодны галын илч сайн байдаг учраас адуу, хонь, үхрийн махыг хэрэглэвэл сайн.

Хавар, намрын улирал нь халуун мөн чанартай учраас адууны махыг идэж болохгүй. Хавар, намар адууны махыг идсэнээр шарын махбод арвидаж, нүүрээр юм гарах, бие халууцах, халууны өвчлөл үүсдэг. Ялангуяа хэрэх, тулай зэрэг үрэвсэлт өвчнүүдийн үед адууны мах идэхийг хатуу хориглодог. Харин зуны улиралд махны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Зун долоо хоногтоо 1-2 удаа хонины мах, эсвэл борц идвэл тохиромжтой. Борц нь хөнгөн, бүлээн чанартай тул ходоодонд ачаалал өгөхгүй хялбар шингэнэ.

Хүний ходоод гарын алгыг нийлүүлсэнтэй ижил хэмжээтэй байх бөгөөд үүний дөрөвний гуравд нь хоол ундыг тохируулан хэрэглэж, дөрөвний нэгийг хоосон үлдээх ёстой. Ингэж байж хоол боловсруулах систем зөв ажиллах бөгөөд зуны улиралд байнга махан хоол идсэнээр ходоодны шингээх чадвар муудаж, ходоодны бадганы өвчин үүсэх, таргалах, хавагнах нөхцөл бүрдэнэ.

Аливаа хоол хүнсийг улиралдаа тохируулж, хэмжээг нь тааруулж хэрэглэх нь чухал юм. Тухайлбал, шархтай үед гахайн мах идэх тохиромжгүй. Хоолны дуршил буурсан үед шинэ хонины махны шөл өгвөл сайн. Харин ямааны мах нь өвчнийг хямраадаг тул хөгшин настай хүнд, нялх хүүхдэд, ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаа хүнд өгөх хэрэггүй. Мөн ходоодны эс шингэх өвчин, эмэгтэйчүүдийн өвчний үед, тамирдаж ядарсан үед ямааны махыг хэрэглэж болохгүй. Зуны улиралд махны хэрэглээг багасгаж, цагаан идээг аль болох түлхүү хэрэглэвэл сайн.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гүүний саамыг өдөрт нэг аягыг ууж хэрэглэвэл сайн. Гүүний саам нь уушгийг шимжүүлж өгдөг тул зуны улиралд гүүний шинэ саам хэрэглэвэл өвлийн ханиад томуунаас сэргийлэх боломжтой. Гэхдээ тухайн хүний биеийн байдал, ходоодны галын илчээс шалтгаалан ямар хэмжээгээр уухыг тохируулах тул эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тухайлбал, хаван ихтэй, бөөрний дутагдалтай, амьсгалын замын хурц дутагдалтай хүмүүс гүүний саам ууж болохгүй.

Мөн ходоодны галын илч муутай хүн гүүний саамыг ихээр ууж болохгүй. Үхрийн сүү мөн уушгины өвчинд сайн. Хонины сүү хийг дарах тустай боловч байнга уух нь зүрхэнд муугаар нөлөөлдөг.

Тиймээс аливаа зүйлийн хэмжээг нь тохируулж хэрэглэх хэрэгтэй бөгөөд уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч, АУ-ы магистр Ч.Дэлгэрмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 7 цаг 4 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 13 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 7 цаг 18 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 9 цаг 48 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 9 цаг 57 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 10 цаг 0 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 10 цаг 42 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top