x

Л.Оюун-Эрдэнэ: Марта, Балу хоёрт дэлхийн хамгийн сайн аврах хантаазыг бэлэглэнэ

Бүгд Найрамдах Турк улсад эрэн хайх, аврах ажиллагаанд анх удаа оролцсон Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах баг, Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлэгт Засгийн газрын "ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ" олгосныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр гардууллаа.

Манай улсын эрэн хайх, аврах баг дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай хамтран ажилласан юм. 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Турк Улсад учирсан газар хөдлөлтийн гамшгийг даван туулах олон улсын хамтын үйлсэд оролцож, өндөр хариуцлагатай үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж чадлаа.

Үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад гамшгийн голомтын бүсэд ажилласан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно. Мөн гамшгийн бүсэд ажилласан онцгой албаны эрэлч ноход Марта, Балу хоёрт дараа дараагийн үүргээ гүйцэтгэхэд нь зориулж аврах хантааз бэлэглэнэ. Дэлхийн хамгийн сайн хантаазыг сонгож өгөөрэй" гэв.

Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцлоо.

Газар хөдлөлт болсноос 68 цагийн дараа Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан “Эрэн хайх, аврах баг”, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны “Эмнэлгийн бүлэг”-ийн нийт 35 хүний бие бүрэлдэхүүнтэй гамшгийн голомт Хатай мужийн Хатай хотод очиж, шуурхай ажилласан.

Монгол Улсын аврах баг үүрэг гүйцэтгэсэн 10 хоногийн хугацаанд газар хөдлөлтийн 20 орчим цэгт ажиллаж, найман хүний амийг авран хамгаалж, нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлснийг олон улсын аврах баг өндрөөр үнэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 1 цаг 41 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 50 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 1 цаг 55 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 4 цаг 25 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 4 цаг 34 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 4 цаг 37 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 5 цаг 19 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 23 цаг 31 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top