x

Б.Энхбаяр: Хөгжлийн Банканд юу болж өнгөрснийг гурван саяулаа улс төржүүлэхгүй, цензургүйгээр үзлээ

Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол таван өдөр үргэлжилж өндөрлөлөө.

Өнөөдөр Хөгжлийн Банкны мөнгөн хөрөнгийн удирдлагын үр дүн болон арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийн асуудлыг хэлэлцсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Эхний шатны сонсголд 166, хоёр дахь шатанд 67, гурав дахь шатны сонсголд 123 хүн гэрчээр оролцож, нийт 356 хүн хүрэлцэн ирсэн байна. 

Нээлттэй сонсголын хүрээнд 672 хүнийг гэрчээр дуудсан ч 356 буюу 53 хувь нь ирсэн юм. 

Нэг дэх сонсголд Хөгжлийн Банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлийн 3.3 их наяд төгрөг, Хоёр дахь сонсголд нийт 355 зээлийн 2.9 их наяд төгрөг, Гурав дахь сонсголд 2,542 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. 

Түүнчлэн сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдсэн мөнгөн удирдлагын асуудлыг 3,600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийх замаар хэлэлцэн танилцууллаа. 

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасанчлан түр хорооноос гарсан санал дүгнэлтээ боловсруулж, дөрөвдүгээр сарын 15-нд багтаан УИХ-д танилцуулах юм. 

Гуравдугаар сараас есдүгээр сар хүртэл тасралтгүй ажилласан хяналт шалгалтын ажлын үр дүнг бид бүхэн сонссон. Сонсголын хугацаанд шинжээчийн дүрсийг өгөөгүй. Одоо ил гаргаж болох байх. Түр хорооны анхны дарга  гишүүд, шинжээч, хяналт шалгалт хийсэн бүх хүнд, Хөгжлийн Банкны одоогийн удирдлагуудад, дата анализ хийсэн Мөнхбатад талархал илэрхийлье.

Батлагдсан төсөв хөрөнгө эхний сонсгол яваад дууссан. Тиймээс төсөв хөрөнгийн хувьд тасралтгүй хангаж, манлайлал үзүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Тамгын газар, Түр хорооны ажлын албаныханд баярлалаа.

Хөгжлийн Банканд юу болж өнгөрснийг гурван сарын турш гурван саяулаа улс төржүүлэхгүй, цензургүйгээр үзлээ. Иймд иргэдийн саналыг гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд УИХ-ын D-Parliament платформоор дамжуулан авна.

"Сайн төрийн дээр хууль ноёлж байг" хэмээх Б.Чимид багшийнхаа үгээр сонсголоо өндөрлүүлье" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 6 цаг 42 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 8 цаг 31 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 11 цаг 2 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 11 цаг 53 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 12 цаг 35 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 12 цаг 42 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 13 цаг 9 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 13 цаг 48 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top