x

"Өсвөр үеийнхний дунд таргалалтын тархалт нэмэгдэж, тулгамдсан асуудал болсон"

Жил бүрийн өдийд томоохон тэмдэглэлт баярууд дуусахтай зэрэгцэн хүн бүр дор бүрнээ турж, эрүүл жиндээ хүрэх зорилго тавьдаг. Баяраар идсэн их хэмжээний хоол унд илүүдэл жин болж бидний биед “тухалдаг” тул арга ч үгүй юм. Сүүлийн жилүүдэд хүн амын дундах таргалалт нэмэгдэж, үүнтэй холбоотой өвчлөл хэвийн үзэгдэл болж буйг судалгаа, тоо баримтаас харж болно.

Монголчуудын жингийн илүүдэл нийгмийн эрүүл мэндийн хэмжээнд ямар сөрөг үр дагавартай буй талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдтой ярилцлаа.

-Манай улсын хүн амын хэчнээн хувь нь илүүдэл жинтэй байна вэ?

-За үндэсний хэмжээнд хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар 15-69 насны хүн амын 49 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, үүнээс 18.5 хувь нь таргалалттай байгааг тогтоосон. Насны бүлэг ахих тусам илүүдэл жин ба таргалалт нэмэгдэж байна. Тухайлбал 15-24 насны бүлэгтэй харьцуулахад 25-34 насанд таргалалт 2- 2.5 дахин нэмэгдэж байгаа нь өндөр хувь хэмжээ юм. Залуучууд 25 хүрээд эрчимтэй жин нэмж байна гэсэн үг шүү дээ.

Харин 35-69 насны 10 хүн тутмын зургаа нь илүүдэл жин ба таргалалттай байгаа юм. Энэ бол маш өндөр тоо.

Бүсэлхийн тойргийн дундаж хэмжээ эрэгтэйчүүдийнх 87.3 сантиметр, эмэгтэйчүүдийнх 85.7 сантиметр байна. Эндээс харахад нийт хүн амын талаас илүү нь, эрэгтэйчүүдийн 41.9 хувь, эмэгтэйчүүдийн 64.2 хувь нь төвийн таргалалттай байна. Гэтэл бүсэлхийн таргалалт гэдэг бол эрүүл мэнд доройтох, олон төрлийн өвчин үүсэх томоохон шалтгаан.

За тэгээд нялхас, хүүхэд, өсвөр үеийнхний дунд таргалалтын тархалт нэмэгдэж, нэн даруй шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал болж хувирч байна.

-Хүүхдүүдийн таргалалтын хувь хэмжээ ямар байгаа бол?

-2017 онд хийсэн Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний V дугаар судалгаагаар 6-11 насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтын хувь 28.6 болж, өмнөх судалгааны дүнгээс 10 дахин нэмэгдсэн тоо гарсан.

Хоёр хүүхэд тутмын нэг нь чихэрлэг ундааг, таван хүүхэд тутмын дөрөв нь чихэрлэг хүнс буюу зайрмаг, вафли, торт, чихрийг өдөр бүр хэрэглэж байна. Ингээд харвал бид хүүхдийнхээ эрүүл хооллолт, жингийн асуудалд ямар хайнга хандаж буй нь ажиглагдана. Хүн амын эрүүл мэндийн статистик мэдээллээс харахад хоол боловсруулах тогтолцооны эмгэгээр өвчлөгсдийн 13.1 хувийг мөн л өсвөр үеийнхэн эзэлж байна. Таргалалт бол томчуудын өвчин биш, хүүхдүүд ч эрчимтэй өртөж байна.

-Таргалснаас үүдэж ямар өвчин тусах эрсдэл байна вэ?

-Бодисын солилцоо алдагдах хам шинжээс авхуулаад хоёрдугаар хэв шинжийн чихрийн шижин, цусны даралт болоод холестериний хэмжээ ихсэх, зүрх судасны эмгэг, багтраа, нойрон дунд амьсгал тасалдах зэрэг олон өвчний эрсдэл үүсгэдэг. Мөн зарим төрлийн хорт хавдар, булчин-араг ясны эмгэг зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар цаг бусаар нас барах, хөдөлмөрийн чадвар алдахад хүргэдэг чимээгүй аюул юм.

Харин нийгмийн үр дагаврын хувьд ялгаварлан гадуурхагдах, өөртөө итгэлгүй болох, сэтгэл гутралд өртөх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Бид сүүлийн 30-аад жилд хүн амын дундах цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдрын шалтгаант нас баралтаар тогтмол эхний байранд бичигдэж байна. Эдгээрт ч мөн илүүдэл жин, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг нь дам байдлаар нөлөөлж буйг дурдах хэрэгтэй.

-Хүн амын дунд таргалалт их байна гэлээ. Гэтэл бид хүнсний шим тэжээлийн хомсдолтой гэж зарим судалгаанд дурджээ. Энэ юу гэсэн үг вэ?

Нэгдүгээрт, хүүхэд эхийн хэвлийд байхдаа буюу ураг байхдаа, бага насандаа хоол тэжээлийн дуталд өртөж, өсөлтийн хоцролттой болох нь насанд хүрсэн хойноо илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Хоёрдугаарт, манай улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд далд өлсгөлөн буюу аминдэм, эрдсийн дутал өндөр, нийгмийн эрүүл мэндийн тулгамдан асуудал хэвээр байна. Энэ нь хоногт хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, хооллолтын чанар тааруу, тэжээллэг буюу аминдэм, эрдсээр баялаг хүнсний хэрэглээ хангалтгүй байгаатай холбоотой. Хоол хүнсээрээ авах аминдэм, эрдсийн хэрэглээ хангалтгүй атлаа илчлэг ихтэй, тэжээллэг чанар багатай, хэт боловсруулсан, тос, давс, чихрийн агууламж өндөртэй хоол, хүнс хэрэглэх нь хооллолтын зохистой харьцааг алдагдуулж, таргалалтад хүргэх шалтгаан болж байна.

Бичил тэжээлийн дутал нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болохын зэрэгцээ нийгэм, эдийн засаг, ядуурал, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, хүрээлэн буй орчин зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Тиймээс уялдаа холбоотой, олон талт цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

-Эрүүл бус жин гэдэгт зөвхөн таргалалт орохгүй байх. Хэт туранхай хүмүүс мөн л жингийн эрүүл байдалдаа анхаарах хэрэгтэй юу?

-Ер нь биеийн жингийн индексээ зөв тооцож сурах нь тун хэрэгтэй. Хүний биеийн жин индексээсээ бага байвал туранхай буюу дутуу жинтэй байна гэсэн үг шүү дээ. Хэвийн жингийн хязгаараас доош байх нь бас эрүүл мэндийн эрсдэлийг үүсгэж байдаг.

Мөн л бодисын солилцооны алдагдал, яс тулгуур эрхтний эмгэг, эрдэс бодисын дутагдал үүсэж улмаар өвчин эмгэг үүсгэх нөхцөл болдог. Тураалтай байх нь ямар нэгэн өвчний улмаас болон хоол хүнсээрээ шим тэжээлээ бүрэн авахгүй байгаатай холбоотой байж болно.

Ийм учраас хүн эрүүл, урт наслахын тулд эрүүл, хэвийн жингээ л барих ёстой. Таргалж, турвал өвчин үүснэ, цаг бусаар нас барах шалтгаан ч болж болно. Хэвийн жин гэдэг бол зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн. Үүнийг л хэвшүүлчихвэл монголчууд эрүүл мэндийн олон төрлийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чадах юм шүү дээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 3 цаг 30 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 39 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 3 цаг 44 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 6 цаг 14 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 6 цаг 23 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 6 цаг 26 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 7 цаг 8 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top