x

Г.Балжмаа: Х.Мандахбаяр нотлох баримтаа нуусан учраас би өмгөөлөхөөс татгалзсан

МСНЭ-ийн хуульч, өмгөөлөгч Г.Балжидмаа өнөөдөр МСНЭ-ийн ерөнхийлөгч асан, "Эрхэт Монгол" группийн ерөнхйлөгч Х.Мандахбаярын эсрэг хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тэр энэ үеэр нүүрсний хулгайн хэргээр АТГ-т шалгагдаж, яллагдагчаар татагдаад буй Х.Мандахбаярыг өмгөөлөхөөс татгалзсан шалтгаан болон Х.Мандахбаярт "луйвардуулсан" гэх хоёр өрөө байрны асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Өмгөөлөгч Г.БАЛЖМАА:

-Би Х.Мандахбаяр гэдэг хүнтэй би 2018 онд МСНЭ-ийн ерөнхийлөгч байхад нь  танилцсан. Монголын өмгөөлөгчдийн холбоо руу “МНСЭ-ийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч байна. Манай байгууллагад өмгөөлөгч, хуульчийн туслалцаа авах хэрэгтэй байна” гэж ярьсан. Тэр дагуу нь бид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэр үед миний зүгээс хүлээсэн үүрэг нь,

1.Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг батлуулах ажилд хамтран оролцох,

2.Сэтгүүлчдийг үнэ төлбөргүй өмгөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх,

3.Зөрчлийн тухай хуулийн 6.21-т гүтгэх заалтыг Зөрчлийн хуулиас хасуулах ажлыг хамтарч хийхээр гэрээ байгуулсан.

Х.Мандахбаярын зүгээс ямар үүрэг хүлээх ёстой бэ гэхээр гэрээний дагуу хоёр өрөө байр өгнө, магистрын төлбөр төлж, цалин 1.6 төгрөгийн цалин өгнө гэсэн гэрээ байгуулсан. Дээрх гэрээний үндсэн дээр өнөөдрийг хүртэл таван хамтарч ажилласан. Миний хувьд Х.Мандахбаярын өмнө хүлээсэн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. 2020 оноос хойш "Гэрээний дагуу өгөх ёстой байраа өгөөч ээ" гэдэг шаардлагыг тавьж яваа. Х.Мандахбаяр гэдэг хүн гурван жилийн турш хойшлуулж яваа. Тиймээс би өнгөрсөн оны төгсгөлд гэрээ дуусгах саналаа тавьсан. 

Гэвч он гарсны дараа Х.Мандахбаяр намайг хувийн өмгөөлөгчөөрөө ажиллах санал тавьсан. Саналыг хүлээж аваад өмгөөлөгчөөр нь ажиллаж эхэлсэн боловч Х.Мандахбаяр гэдэг хүн надаас хэргийн нотлох баримтуудаа нуусан. Ийм нөхцөлд өмгөөлөгчөөр ажиллах боломжгүй гэдгээ хэлээд татгалзсан. Өмнөх таван жилийн туршид би Х.Мандахбаярын хувь, хувьсгалын ажилд өмгөөлөгчөөр оролцож байгаагүй. Зөвхөн сэтгүүлчид МСНЭ-д өргөдөл гаргаад, тэрийг нь Нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх захирал цохож өгсний дагуу  өмгөөлөл үзүүлж ирсэн гэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Жогос (172.69.252.132)
    Олон удаа үнэгүй шааж ашигласан
    2023 оны 01 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 1 цаг 51 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 3 цаг 40 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 6 цаг 12 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 7 цаг 2 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 44 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 7 цаг 51 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 8 цаг 18 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 8 цаг 57 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж...
Top