x

Эрчим хүчийг социализмаас нь гаргая!

Социализм дуусах 1980-аад оны хүн ам орон сууцны тооллогоор нийт айл өрхийн 10 хувь нь орон сууцанд, 20 хувь нь хашаа байшинд, үлдсэн 70 хувь нь монгол гэрт амьдардаг байжээ.

Соц үеийг тавилттай гоё зургуудаар нь төсөөлөөд байдгаас биш үнэндээ бид монгол гэрт “социализм байгуулж” байсан юм. Харин 2020 оны хүн ам орон сууцны тооллогоор 30 хувь нь орон сууцанд, 30 хувь нь хашаа байшинд үлдсэн 40 хувь нь монгол гэртээ амьдарч буй тоо гарч тодорхой хэмжээнд ахиц дэвшил гарчээ.

Сүүлийн 30 жилийн хугацаанд соц үеийг хоёр нугалсан хэмжээний орон сууц барилга, гурав нугалсан засмал зам, гүүр тавьж, Оюутолгой, Тавантолгойг урагшлуулж, өөрсдөө төмөр зам хүртэл тавив. Автомашин чихэлдэж, олимпийн аваргууд төрж, хүн амын дундаж наслалт хүртэл 10 жилээр уртсав. Мэдээж авлига, хулгайн гэмт хэрэг, нийгмийн олон асуудал шинээр бий боллоо.

Товчхондоо сүүлийн 30 жилд сайн муу бүх зүйл хөгжсөн ч нэг ч урагшлаагүй, ганц ч дорвитой цахилгаан станц бариагүй, социализмын үеэс бараг тэр чигээрээ үлдсэн ганц салбар нь эрчим хүчний систем юм. Эрчим хүчний систем яагаад хөгжихгүй байгаагийн ганц шалтгаан нь ердөө л социализмаасаа салж чадахгүйн зовлон байна.

Социализм яагаад нурсан хамгийн том шалтгаан нь өртгөөсөө хямд үнэ юм. Хэт хямд үнэ тавихаар очер дараалал, хомстол үүснэ. Хомстлоос шалтгаалж арын хаалга, авлига үүснэ. Өнөөдөр дэлхийд нүүрсний үнэ 100 доллар байхад Багануурын уурхайн нүүрсийг 15 доллараар ДЦС-уудад борлуулж, ДЦС-ууд цаашаа 500 төгрөгийн өртөгтэй эрчим хүчийг 300 төгрөгөөр борлуулж, үйлдвэрлэх тусмаа алдагдалд орж байна. Улс даяараа эрчим хүчний халамжийн бодлогод яваагаа ихэнх нь сайн ойлгодоггүй. Өвөл хүйтэнд гэртээ шорк майктай тарвалзаж хэвтдэг нь дулаанд 100-200 мянга төлөөд, гадаа хүйтэнд шуудай түлш нүүрстэй зууралддаг нь 300-400 мянга төлж буй нь яах аргагүй гажиг логик бөгөөд орон сууцны айлууд үнэндээ эрчим хүчний халамжийн бодлогод хамрагдаж буй хэрэг юм.

Утааны асуудал бол эрчим хүчний хомстлоос өөр юу ч биш. ДЦС-4 шиг дахиад ганц цахилгаан станц бариад, шугам сүлжээгээ шинэчлээд орхиход л утаанаасаа бүрмөсөн салчихна. Уг нь цахилгаан станцын олон төслүүд яригддаг ч дотоод улс төрөө даахгүй, хэн нь барих ашиглах, хэн нь ашиг олох дээрээ хэрэлдсээр гацаадаг. Яагаад өнөөг хүртэл шинэ цахилгаан станц бариагүй шалтгаан нь цахилгаан эрчим хүчний хэт хямд үнэ буюу социализмаасаа салаагүй нь. 30 хувь нь л татдаг 00-той амьдардаг манай улс нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний хэрэглээгээр Хятад, Оросоос гурав дахин бага, барууны орнуудаас бүр 10-20 дахин бага. Уг нь эрчим хүчээ хэмнэх биш, эрчим хүчний хэрэглээгээ улам нэмэх чиглэлд ажиллах ёстой юмсан. Шинэ орон сууцнууд дулааны холболтоо хийж чадахгүй, шинэ үйлдвэрүүд эрчим хүчээ татаж чадахгүй хөгжил саатсаар л. Багануурын уурхай зөвхөн дулааны станцтай, Төвийн эрчим хүчний системээс тогоо авдаг байх жишээний.

Хот хөлдөх дээрээ тулаад буй учир саяхан нэлээд хэл ам, улс төр болж байж эрчим хүчний үнэ нэмэх шийдвэр гаргалаа. Гэхдээ улс төржилтөөс айгаад, эсэргүүцлээс айгаад зөвхөн бизнес эрхлэгчдийн тарифийг 28 хувь нэмэв. Иргэдийн дийлэнх нь тогны мөнгө нэмбэл босож тэмцэхээр байгаа нь үнэн л дээ. “Үнэтэй ухаалаг утас барьж, булган шубээр гоёж, тансаг ресторанд шинэ жил тэмдэглэдэг мөртлөө хамаг шүд нь хорхойтсон монгол хүн” гээд олон нийтийн сүлжээнд нэг шүүмжлэл явдаг. Тэр яах аргагүй ортой. “Тогны мөнгөө төлөхгүй байсан ч тоолуур таслах хуульгүй юм байна шүү..” гээд уриалсан, сүржин постууд хэдэн мянган лайк шэйр авч олныг бахдуулж хөөргөнө. Хамгийн аминд тулсан хэрэгцээндээ шил архины мөнгө харамлаж уурласаар байвал зундаа халуун усны хязгаарлалтанд нийтээрээ өртдөг шиг өвөлдөө 14 хоногоор эрчим хүчний хязгаарлалтанд орж дасах вий. Хамгийн ядуу ядарсан нэгэн ч ухаалаг утас лизингдэж, дата хэрэглээндээ мөнгөө шавхдаг ч ухаалаг утсаа цэнэглэх тоггүй болчих вий дээ, ард түмэн минь.

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Батаа (162.158.179.244)
    Станцуудын үё дамжсан авилгч дарганцарууд гэр бүлсэг новшнуудыг цэвэрлээгүй цагт юу ч өөрчлөгдөхгүй
    2022 оны 11 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 3 цаг 9 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 4 цаг 58 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 7 цаг 29 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 8 цаг 20 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 9 цаг 2 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 9 цаг 9 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цаг 36 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 10 цаг 15 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн...
Top