x

Яруу найрагч М.Амархүү "Болор цом"-ын эзэн боллоо

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн 40 дэх удаагийн наадам Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Тус наадамд Архангай аймгийн Хотонт нутгийн хүү, яруу найрагч Мягмарын Амархүү түрүүлж “Болор цом”-ын эзэн боллоо.

Тэргүүн байрны "Ургийн мод хэмээх тоон хэлхээс" шүлгийг хүргэж байна. 

Есөн үед гурван зуун жил ургасан энэ ургийн мод

Ертөнцийн хатан хэвлийд өнө удаан цэцэглэсэн юм

Алтан нар, мөнгөн сар хүрэл мичдийг чамд л харуулах гэж

Анхилхан мөчрөн биеийг чинь нахиалуулж ирсэн юм

Таван зуун арван хоёр мөчиртэй энэ аварга модны орой одоо

Таашгүй өндөрт тэнгэрийн цэцэрлэгт цэцэглэж байдаг юм

Өндөр өвөг эмэг чинь болох хоёр зуун тавин зургаан зэсэн мөчир

Өдгөө диваажингийн төгөлд мөнх навчсаа салхилуулж байдаг юм

Гарьд начингийн өвөг шувууд салаа бүр дээр нь суугаад

Гал улаахан жимснүүдийг нь цацруулан тоншиж байдаг юм

Холбоо өвөг эмэг чинь болох зуун хорин найман гуулин мөчир

Хойд насны ойд ангаахайн үүрийг бүүвэйлж байдаг юм

Хангарьдын өвөг луун шувууд далавчаараа сэвээд

Хан боргоцойг нь унагалгүй эрхлүүлж байдаг юм

Хулан өвөг эмэг чинь болох жаран дөрвөн оюу мөчир

Хурмаст тэнгэрийн хаалгыг сахин энх навчсаа будруулж байдаг юм

Арслан заануудын өвөг сүнсэн биетнүүд нааш цааш холхин

Агаар гэрэлтсэн биесээрээ шөргөөж байдаг юм

Элэн өвөг эмэг чинь болох гучин хоёр номин мөчир

Эдүгээ Шамбалын цэцэрлэгт сувдан бороонд гэрэлтэж байдаг юм

Үлэг гүрвэлүүдийн өвөг хийн биетнүүд урагш хойш гүйлдэн

Үнэр түгээсэн биеэсээрээ шүргэж байдаг юм

Элэнц хуланц өвөг эмэг чинь болох хорин дөрвөн танан мөчир

Энхжин Шамбалын хүрээлэнд галбирваасан модонд салаалаад

Хувилгаан орчлонд үлдээсэн дөрвөн салаа мөчрөө

Хугарч унахыг нь чагнаж зуун жилээр хүлээнэ

Ээж аав чинь гэх хоёр мөчрийг салаалуулсан

Эмээ өвөө чинь гэх дөрвөн салаа буурал мөчрүүд

Үр ач нь гэх залуу ногоон мөчир чамайг улам улам

Үзэсгэлэнтэйеэ ургахад чинь уярч баясаж жаргаад

Үлдсэн нас нь уртсаж цэнгэлийн манлайг эдлэнэ ээ

Энэ таван зуун арван хоёр мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Энх орчлонд чамайг л төрүүлэх гэж эсэн мэнд амь зуухдаа

Эртний болор бороонд хэдэн удаа мөр нь нороо бол

Ээмэг зүүлт, малгайн залаанаас нь хэчнээн дусал ус дусаа бол

Тэр хоёр зуун тавин зургаан мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Тэргэл хорвоод чамайг л мэндлүүлэх гэж энх тунх аж төрөхдөө

Тэсгим хүйтэн жаварт хэдэн удаа хацраа хайруулж даараа бол

Тэрбум тэрбум цасан ширхэгийн хэчнээн нь толгойг бууралтуулж лавсаа бол

Мөнөөх л зуун хорин найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Мөнгөн ертөнцөд чамайг л эрхлүүлэх гэж хавар намаргүй нүүж суухдаа Модон тэрэгнийх нь дугуй хэдэн удаа эргэж, хэчнээн өвс налуулаа бол

Морин шоргоолж шүргэж хэчнээн олныг түйвээгээ бол

Өнөөх л жаран дөрвөн мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Өргөн замбуулинд чамайг л тарвалзуулах гэж өвөл, зунгүй өвөлжиж, зусахдаа

Өвөр хоорондоо хэдэн удаа шивнэлдэж, хэчнээн зул чимхээ бол

Өчнөөн арслан чимээг нь чагнаж авдрынхаа нүүрэнд хулмайгаа бол

Гучин хоёр, арван зургаа, найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Гурван зуун жилийн өдөр шөнөөс өнөөдөр чамайг л авчрах гэж

Гуниг баярын орчлонд зүрхнүүд нь хэдэн удаа цохилж, хэчнээн жил гэрэлтээ бол

Гутал, оймсоо элээж, хэдэн удаа гүйж, хэчнээн жил алхаа бол доо

Элэнц, хуланц, элэн хулан өндөр өвөг эмгийн үргэлжлэл үр минь

Энэ тоонуудын нийлбэр бөөм чиний л цусаар гүйж байгаа

Энэ тоонуудын залгамж тавилан чиний л зүсээр гэрэлтэж байгаа...


Энэ жил Эзэн Чингис хааны 860 жилийн ойд зориулан зохиож буй Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-40” наадмын хоёрдугаар шатанд дараах яруу найрагчид шүлгээ уншин өрсөлдсөн юм.

1. М.Амархүү (Архангай)

2. Ш.Бадамрагчаа (Хөвсгөл)

3. А.Байгальмаа (Дорноговь)

4. На.Батболд (Булган)

5. Г.Батжавхлан (Увс)

6. Л.Батсайхан (Улаанбаатар)

7. Т.Батхүрэл (Өмнөговь)

8. Б.Буянцэцэг (БНХАУ- Шинжаан)

9. А.Бөхням (Завхан)

10. Б.Бүргэд (Дээд Монгол)

11. С.Бүрнээ (Ховд)

12. Д.Галсансүх (Хэнтий)

13. Э.Гантулга (Дундговь)

14. Б.Ганхүрэл (Говь-Алтай)

15. Ч.Ганзориг (Баян-Өлгий)

16. Ц.Гончиг (Хөвсгөл)

17. П.Гэрэлхүү (Дорнод)

18. Д.Дашдондов (Орхон)

19. Б.Жамбалдорж (Ховд)

20. Г.Лхагвадорж (Завхан)

21. Л.Лхагвасүрэн (Улаанбаатар)

22. Л.Мажиггарав (Булган)

23. Л.Моломжамц (Өвөрхангай)

24. Л.Мөнхбаатар (Дархан-Уул)

25. Н.Мөнхбаяр (Орхон)

26. Л.Мягмарсүрэн (Говь-Алтай)

27. Г.Наранцогт (Булган)

28. Д.Нямдорж (Хөвсгөл)

29 Ц.Отгонбаатар (Ховд)

30. Д.Отгонцагаан (Сэлэнгэ)

31. Д.Сосорбарам (Орхон)

32. Г.Сүхбаатар (Говь-Алтай)

33. Д.Тунгалаг (Баянхонгор)

34. А.Түмэнбаяр (Хэнтий)

35. Ч.Ууганбаяр (Өвөрхангай)

36. М.Уянсүх (Дархан-Уул)

37. О.Цэнд-Аюуш (Завхан)

38. Ширапова Валерия Тогтохоевна (ОХУ- Буриад)

39. О.Элбэгтөгс (Хөвсгөл)

40. Л.Эрдэнэбат (Дорноговь)

Дашрамд, 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадамд МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Болорцэрэн түрүүлсэн. Мөн 38 дахь удаагийн “Болор цом” наадамд Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж байсан юм. Мөн “Болор цом-37” наадамд яруу найрагч Б.Жамбалдорж "Жамын цас" шүлгээрээ тэргүүн байр эзэлсэн билээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны "Болор цом" наадам зохион байгуулагдсан түүхтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 7 цаг 21 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 31 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 7 цаг 35 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 10 цаг 5 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 10 цаг 14 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 10 цаг 17 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 10 цаг 59 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top