x

Ж.Сүхбаатар: Намайг элий балай хүн мэтээр харагдуулах улстөр явж байна

Өчигдөр Улсын Онцгой комиссын өргөтгөсөн V дугаар хуралдааны үеэр Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ "Гэр хороололд эмийн сан маш бага байгаа учраас иргэд хайж ийш тийшээ явдаг нь түгжрэлд нөлөөлж байна" гэсэн юм. 

Тэгвэл Түгжрэлийн сайд цахим орчинд үүсээд буй шүүмжлэлд дараах тайлбарыг өгөв.

Тэрээр "Миний хувьд түгжрэлтэй тэмцэх нэгдсэн бодлого төлөвлөлтийг хийж байгаа. Гурав, дөрвөн пост гарсан. Нэг бол зураг дээр нь өөр тайлбар бичдэг, эсвэл үгний араас залгаад нэг өгүүлбэр бичээд байгаа. Түгжрэл үүсгэх нөхцөл болж байна гэсэн үг бичлэг дээр байхгүй. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг ярилцах үеэр С.Энхболд сайдад асуулт тавихдаа хэлсэн үг. Миний хувьд түгжрэлийн асуудал эрхэлж байгаа учраас бүх л зүйлтэй орооцолдох юм.

Тухайлбал, дата дурангаар харахад хотын 272 хүнд нэг эмийн сан ногдож байхад, гэр хорооллын 600 гаруй иргэнд нэг ногдож байгаа тухай яриад эмийн сангийн хүрэлцээ ямар байгаа талаар асуусан. Түгжрэлтэй холбоотой ажил хийж байгаагаа ярьсан хэрнээ үүнтэй холбоогүйгээр С.Энхболд сайдад асуулт тавьсан. Намайг заавал элий балай хүн байгаа мэтээр харагдуулах нь улс төрийн зорилготой. 

Гурван сарын өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад зүгээр л байсан. Гэтэл одоо гэнэт Засгийн газарт орсон чинь хэл ам нь олдохгүй, учраа олохгүй явж байгаа мэтээр ярьж байгаа нь улс төрийн зорилготой" гэв.

Өмнө нь тэрээр "Буяны цуваа түгжрэлд нөлөөлж байна" гэж хэлсэн удаатай. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.132)
    Хийж байгаа ажил ч харагдахгүй л байна
    2022 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (172.69.252.133)
    Торгуулаа төлөөгүй машиныг бүү явуул
    2022 оны 11 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 15 цаг 48 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 57 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 16 цаг 2 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 18 цаг 32 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 18 цаг 41 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 18 цаг 44 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 19 цаг 26 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top